Оюутны виз болон оршин суух зөвшөөрлийн талаарх мэдээлэл


Шинээр элсэгч гадаад оюутан нь дараах зөвшөөрлүүдийг авна.

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуульд суралцах гадаад оюутан болон судлаач нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль  болон  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (БСШУЯ) , Иргэний Харьяалал, Шилжилт Хөдөлгөөний Ерөнхий Газар (ИХШХЕГ)-ын холбогдох дүрэм журамд нийцүүлэн, түүнд захирагдан Монгол улсад орж ирэхээс өмнө  S ангиллын буюу оюутны виз авсан байна.