Шинээр элсэх гадаад оюутанд зориулсан мэдээлэл, зөвлөмж


ШУТИС-ийн намрын улиралын хичээл 8 дугаар сарын 25-ны өдрөөс, хаврын улиралын хичээл 1 дүгээр сарын 25-ны өдрөөс тус тус эхэлдэг бөгөөд шинээр элсэхийг хүсэгч нь дараах хугацаанд хүсэлтээ ирүүлэн сургуульдаа хандана.

·         Бакалаврын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдөл хүсэлтийг хичээлийн жил эхлэхээс 3 сарын өмнө ирүүлнэ. /зөвхөн намрын улиралд элсэлт авна./5-р сард багтаан материалаа ирүүлнэ./

·         Магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрт элсэх тухай өргөдлийг

§  Намрын улиралд элсэх бол  4-р сарын 1-ний өдрөөс  6-р сарын 1-ний  хооронд

§   Хаврын улиралд элсэн суралцах бол 9-р сарын 1-ний өдрөөс 11-р сарын 1-ний хооронд материалаа ирүүлж, сургуульдаа хандана.

 

Шинээр элсэгч гадаад оюутны бүрдүүлэх материалууд:

·         Бүх шатны дипломын хуулбар /Нотариатаар баталгаажуулж, Монгол хэл дээр хөрвүүлсэн байна/

·         Сургуульд элсэхийг хүссэн өргөдөл /Монгол, Англи хэл дээр/

·         Хувийн намтар

·         Анкет /татаж авах/

·         3х4 хэмжээтэй цээж зураг (1%)

·         Эрүүл мэндийн шинжилгээний  бичиг /ДОХ, элэгний B, C вирус, тэмбүү, сүрьеэгийн шинжилгээг сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн байх/

·         Профессор, багшийн тодорхойлолт /магистр, доктор оюутанд хамаарах ба англи хэл дээр бичигдсэн байна./

·         Гадаад паспортын хуулбар /нотариатаар баталгаажуулах/

·         Хүлээн авах сургуулийн захирлын албан бичиг /суралцахыг зөвшөөрсөн тухай/

·         Хэлний шалгалтын оноо / Монгол эсвэл Англи хэл/

·         Банкны баталгаа, тодорхойлолт /Англи хэл дээр байна/