ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Оюутнууд спортоор өрсөлдөнө


Нийтэлсэн | 2012 02 03 14:15:35

       Монголын оюутны холбооноос 2012 онд оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр зохион байгуулахаар болжээ. Оюутан, залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, бие даан дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллүүлэх, биеийн тамир, спортод хандах хандлага, сонирхлыг өрнүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Дээрхи тэмцээнүүдийг БСШУЯ, Биеийн тамир, спортын газар, Монголын оюутны холбоо, Монголын оюутны спортын холбоо, Спортын холбоод, их дээд сургууль, коллежийн биеийн тамирын тэнхим, спортын клубуудтэй хамтран зохион байгуулах юм.  Эдгээр тэмцээний салхийг хагалж энэ сарын 1-5-ны өдрүүдэд воллейболын тэмцээн болж байгаа бол ирэх сарын 9-10-нд гандбол, 9-13-нд жүдо, дөрөвдүгээр сарын 25-27-нд заалны хөл бөмбөг зэрэг тэмцээн болох юм байна.


Монголын мэдээ сонин
2012-02-03 №024/3365/


Шинжлэх Ухаан Технологийн номын сан

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.216

Онлайнд 127 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +