ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

“Гэр эсвэл Өндөр барилга – Нийгэм, соёл, архитектурын өөрчилөлт Монголд“


Нийтэлсэн | 2011 05 19 22:17:18

Зуны Сургалт 2011:

Гэр эсвэл Өндөр барилгаНийгэм, соёл, архитектурын өөрчилөлт Монголд ( I хэсэг )

Танилцуулага

Монгол үндэсний гэр буюу нүүдэлчдийн гэр сууцтай холбоотой аж байдлын тухай тоолж баршгүй олон үлгэр домог, аман яриа байдаг билээ. Тэдгээрээс дийлэнх бүтээлүүд нь хүн байгальтай зохицон амьдрач түүний мөн чанарыг ахуй байдалдаа зохицуулан хэрэглэх нүүдэлчин амьдралын төгс мөрөөдөлийн тухай өгүүлдэг. 18-р зууны өрнөдийн суут гүн ухаантан Rousseau-гийн үндэслэсэн байгаль дэлхийтэй зохицон амьдрах төгс үзэл санаа, түүнтэй ижил мөрөөдлийн үзэл санаанууд нийгмийн элит хүрээ, сэхээтнүүдийн дунд хэдий хойно л түгэн дэлгэрсэн байдаг. Гэтэл Европын соёл иргэншлээс алс хол, эртний нүүдэлчин Монголчууд Rousseau-ийн үзэл санааг дэвшилтэт байдлаар ашиглаж, соёл ахуй амьдралдаа гайхамшигтайгаар хослуулан хэрэглэсэн байдаг.

Зөвхөн нэг талын хэрэгцээ шаардлагыг хэт их баримталснаар өнгө, хэлбэрт тулгуурласан өрөөсгөл арга замын дагуу төгс амьдралыг цогцлоох туйлын зорилгод хүрдэг. Харамсалтай нь энэхүү өнгөн үйл явц нэгдсэн цогц бодлого зохицуулалт хангалтгүй, өөр өөрийн эрс тэрс дүр төрх бүхий өндөр барилгууд өсөн нэмэгдэж буй нийслэл Улаанбаатар хот, Монголын шинэ архитектурт тодоор илрэн гарч ирж байна. Нэг талаас олон тооны үл хөдлөх хөрөнгө эзэшигч, худалдаачдын юу хүссэнээ гүйцэлдүүлэх байдал газар авсан явдал нь үүний нэг үндсэн шалтгаан юм. Жил бүр ойролцоогоор 40 мянган оршин суугч Улаанбаатар хотод нүүдэллэн ирж суурьшиж байна. Хүн амын шилжилт хөдөлгөөний хязгаарлалт үндсэндээ алдагдсан хотын хөгжлийг зохицуулах төлөвлөлтийн бодлого зөвлөмжүүд, хот төлөвлөлтийн иж бүрэн дүрэм журам хангалтгүй байгаа энэ цаг үед Монгол үндэсний гэрийг түр хугацааны орон байрны шийдлээр өргөн ашиглаж байна. Түүний цаана хотын захын гэр сууцны бүсүүдийн газрын даац нэмэгдэх, дэд бүтцийн хүрэлцээгүй байдал зэргээс үүдэлтэй хүрээлэн буй орчны сөрөг үр дагаварууд нэмэгдсээр. 2012-13 оны хооронд инженерийн дэд бүтцийн ажиллагаа хэрэгцээ шаардлагаа гүйцэхгүй хэмжээнд хүрэх богино хугацааны дүн тооцоо байдаг. Энэ байдлаар Улаанбаатар хотод нийгэм, соёл, бүтээн байгуулалтын хувьсал явагдсаар байна.

Зорилго

Германы гүн ухаантан Odo Marquard-ын “Ирээдүй өнгөрснөөс эхтэй” зарчимд тулгуурлаж, аливаа бүтээн байгуулалтын эхлэх цэг нь өмнөх түүхэн хөгжлийн явц, одоогийн төрх байдлын нягт судалгаа шинжилгээ байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл архитектур ба хотын түүхэн хөгжлийн явц, Монголын нийгэмд тохирсон соёл, орон зайн хувьслын талаарх суурь судалгааны ажлууд хийгдэх бодит хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд судалгаа шинжилгээнүүдэд үндэслэж ирээдүйн төлөвлөлт, бүтээн байгуулалтууд хэрэгжих учиртай. Энэ үүднээс,  Улаанбаатар хотын сонгогдсон нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн суурь судалгаа гүйцэтгэж ирээдүйн төлөвлөлт боловсруулах нь Дрездэний Техникийн Сургууль болон Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хамтран зохион байгуулж буй зуны сургалтын гол зорилт байх юм.

Энэхүү зуны сургалт зохион байгуулж буй их сургуулиуд, байгууллагуудын оюутан, мэргэжилтнүүдэд нээлттэй байж, архитекторууд, хот төлөвлөгчид, нийгэм, соёлын шинжлэх ухааны судлаачдын дунд судалгаа шинжилгээ, төлөвлөлтийн арга ажиллагааны талаар өргөн хүрээний мэдлэг солилцоо явуулахад чиглэнэ. Судалгааны ажлаас гарах үр дүнг баримтжуулж 2-р үе шат (Герман улс, Дрездэн хотод)-ны дараа хэвлэн нийтлэх болно.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.220

Онлайнд 125 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +