ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

“МАТЕРИАЛ СУДЛАЛ, ФИЗИК, ХИМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ


Нийтэлсэн | 2010 08 31 23:11:28

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Материалын Технологийн Сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулан  “МАТЕРИАЛ СУДЛАЛ, ФИЗИК, ХИМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2010 оны 10-р сарын 08-нд зохион байгуулна.

Зорилго:

Монгол улсад физик, хими, материал судлалын орчин үеийн асуудлаар судалгаа хийх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Материалын Технологийн Сургуулийн эрдэм шинжилгээний дотоод ба гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх

Чиглэл:

  1. Нэгдсэн хуралдаан
    1. Материал судлал, НаноМон-2010
  • Нано материал
  • Нано технологи
  • Загварчлал ба симмуляц
  • Нано биотехнологи
  1. Физик ба хэрэглээ
  • Хэрэглээний физик
  • Агаар мандлын физик, физик экологи, экосистем
  • Физик ба инженерийн ухаан
  1. Хими -2010
  • Эрдэс түүхий эдийн боловсруулалт
  • Аналитик хими
  • Физик-хими
  • Органик хими, органик бодисын технологи
  • Нефтийн хими ба боловсруулалтын технологи
  • Хатуу түлшний боловсруулалтын технологи
  1. Байгалийн шинжлэл (физик, хими болон бусад)-ийн заах арга зүйн асуудал

Хугацаа:

Хурлын бүтээлд хэвлэгдэх бүрэн хэмжээний илтгэлийг 2010 оны 9-р сарын 15-ний дотор зохион байгуулах комисст ирүүлсэн байна.

Жич:   Илтгэлүүдийг бүтээл болгон хурлын өмнө хэвлэнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих

             зааврыг дараах веб сайтнаас үзнэ үү.      http://www.must.edu.mn/beta3/menu198

Зохион байгуулагч: ШУТИС-ийн Материал Технологийн Сургууль

Зохион байгуулах комисс:

 

  1. Н.Түгжсүрэн   -  АМФЭСП багийн  Тэргүүлэх профессор
  2. Л.Хэнмэдэх      -   ОФЗП багийн  Тэргүүлэх профессор
  3. Д.Бурмаа           -   АХП  багийн  Дэд профессор
  4. Г.Батдэмбэрэл  - ХБФНТ багийн   Дэд профессор
  5. Н.Чимэдзогцол(нарийн бичгийн дарга) - АМФЭСП багийн  багш

Материалыг дараах хаягаар хүлээн авна.

 

Хаяг:  ШУТИС-ийн төв байр 1-401а,

Email: n.chimedtsogzol@yahoo.com,

 Утас: 323659, 324590-2419 , 96657237


ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.216

Онлайнд 62 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +