| Дараах профессорын багуудын тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна. Vvнд: 1. Vйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Хувцас судлал, дизайн, 2. Vйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Технологийн менежмент, 3. Хvнсний инженер, биотехнологийн сургуулийн Хvнсний vйлдвэрийн менежмент
Нэр дэвшигч нь ШУТИС-ийн тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vүнд: Хувцас судлал, дизайны профессорын багийн тэргvvлэх профессор нь: • Техникийн ухаанаар хамгаалсан доктор (Ph.D)-ээс доошгvй зэрэгтэй • Мэргэжлийн ном, сурах бичиг, бvтээл туурвисан байх, • Их, дээд сургуульд 10-аас доошгvй жил ажилласан, • Монголын хєнгєн аж vйлдвэрийн салбарт танигдсан, хvлээн зєвшєєрєгдсєн чадварлаг мэргэжилтэн байх, • Шинийг санаачилж хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, vйлдвэрийн холбоог хєгжvvлэх, багаар ажиллах чадвартай.
Технологийн менежментийн профессорын багийн тэргvvлэх профессор нь: • Бизнесийн удирдлагаар хамгаалсан доктор (Ph.D)-ээс доошгvй зэрэгтэй • Технологийн менежментээр туурвисан байх, • Их, дээд сургуульд 10-аас доошгvй жил ажилласан, • Монголын хєнгєн аж vйлдвэрийн салбарт танигдсан, хvлээн зєвшєєрєгдсєн чадварлаг мэргэжилтэн байх, • Шинийг санаачилж хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, vйлдвэрийн холбоог хєгжvvлэх, багаар ажиллах чадвартай.
Хvнсний vйлдвэрлэл менежментийн профессорын багийн тэргvvлэх профессор нь: • Доктор(Ph.D) цолтой • Менежментийн чиглэлээр их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгvй жил ажилласан, • Эрдэм шинжилгээний ажлын туршлагатай, • Шинийг санаачилж хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, vйлдвэрийн холбоог хєгжvvлэх, багаар ажиллах чадвартай.
Дээрх болзлуудыг хангасан нэр дэвшигч дор дурдсан материалыг 2010 оны 9 дүгээр сарын 20-22-ны єдрүүдэд Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Vүнд: 1. биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу); 2. боловсролын дипломууд; 3. бүтээлийн жагсаалт; 4. мєрийн хєтєлбєр.
Нэр дэвшигчид 2010 оны 9 дүгээр сарын 17-ны дотор холбогдох профессорын багийн хамт олонд єєрийн мєрийн хєтєлбєрєє танилцуулан санал авч мєрийн хєтєлбєртєє тусгасан байна. www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.
Харилцах утас: 329411
Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар |