Шинжлэх ухаан, технологийн 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. |
| Нийтэлсэн | 2010 08 27 22:41:25 |
| Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг БСШУЯ-аас зарласан байна. Төслийн чиглэлийг эндээс харна уу. ШУТИС-ийн судлаачдын төслийн гүйцэтгэгчээр сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар /ШУТИГ/ хүлээн авна. Сонгон шалгаруулалтанд оролцогч нь гүйцэтгэгчээр ажиллах төслийг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг /журмыг эндээс харна уу./ баримтлан боловсруулна. Жич: Төслийн шалгаруулалтанд салбар мэргэжлийн эрдэмтэд хамтран оролцсон байдал болон төслийг хэрэгжүүлэх, ашиглах боломж, бусад санхүүгийн эх үүсвэр зэргийг гол үзүүлэлт болгохоор заасан байна. Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар /ШУТИГ/ Т.Төрмөнх Утас: 1033, 99 03 03 79 tormonch@yahoo.de
|



