ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ


Нийтэлсэн | 2010 08 21 00:35:27

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2010-2011 оны хичээлийн жилийн магистрантур, докторантурын сургалтанд элсэлт авна.  Докторантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг  2010 оны 08-р сарын 18-наас 09-р сарын 10-ны өдрүүдэд ШУТИС-ийн Төв байрны Магистрантур, Докторантурын Албаны 214 тоот өрөөнд, Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг  2010 оны 08-р сарын 18-наас 09-р сарын 03-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын албад дээр тус тус бүртгэнэ.Докторантурт элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр, магистрантурт элсэгчдээс компьютерийн болон гадаад хэлний  (орос, англи хэл) мэдлэгээр тус тус шалгалт авна.

Элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд:

~ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

~ Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат (докторантурт элсэгч)

~ Бакалаврын болон магистрын дипломын  (докторантурт элсэгч) баталгаажуулсан хуулбар

~ 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь)

    ~ Дэлгэрэнгүй анкет (тусгай маягтыг МДА-наас бүртгүүлэхдээ               авна)

~ Бүртгэлийн хураамж

Магистрантур, Докторантурт суралцуулах мэргэжлийн чиглэлтэй www.must.edu.mn хаягаар танилцаж болно.

       

МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА

 
 

Манай хаяг:   ШУТИС- Төв байр Магистрантур, докторантурын алба 214 тоот өрөө

Харилцах утас: 322126  Web: http://www.must.edu.mn/

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.219

Онлайнд 65 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +