ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

ИННОВАЦИЙН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА.


Нийтэлсэн | 2010 06 22 23:36:52


“Монгол Улсад Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг БСШУЯ-наас зарлалаа.

Инновацийн төсөлд тавигдах шаардлага:
1.    Төсөл нь технологийн агууламж өндөртэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн  шинжлэх ухааны оюуны багтаамжтай, эдийн засгийн үр ашигтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгоход чиглэгдсэн байх;
2.    Инновацийн төслөөр бий болох бүтээгдэхүүн нь Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж  байгаа, эсхүл зах  зээл  дээрх  ижил  төстэй бүтээгдэхүүн,  технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник,  эдийн засгийн  үзүүлэлтээр илүү түвшинд байх;
3.    Туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, техник, технологи нь эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээлээр баталгаажсан байх;
4.    Цалингийн сан нь төслийн нийт санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх;
5.    Хэрэгжилтийн хугацаа 1-3 жил байх.

ШУТИС-ийн судлаачдын инновацийн төслийн саналыг 2010 оны 6-р сарын  28-ны дотор ШУТИГ-т /Т.Төрмөнх, утас 1033, 99030379/ хүлээн авна.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.219

Онлайнд 64 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +