Таны төлөө: Шинэ шинжлэх ухаан, Шинэ инженерчлэл, Шинэ аж үйлдвэр.                         Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн эрхэм зорилго нь өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх; мэдлэг-инновацид суурилсан "судалгаа-үйлдвэрлэл-үйлчилгээ"-г хөгжүүлэхэд чиглэнэ.

ШУТИС-ийн Оюутны байранд амьдарч буй оюутнуудад ХИБС-ийн оюутнууд “Эрүүл зөв, зохистой хоололт”сургалт явуулах гэж байна.


Нийтэлсэн | 2013 10 09 15:30:43

2012-2013 оны хичээлийн жил ШУТИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба нь ХИБС-ийн хоол зүй тэжээхүй ухааны багийн багш нар болон тус сургуулийн оюутны зөвлөлтэй хамтран Оюутны тулгамдсан асуудал болж буй зохистой хооллолтын мэдлэг, хандлага, дадлыг олгох зорилгоор оюутнуудад  өргөн хэрэглээний хүнсний түүхий эдээр богино хугацаанд өөртөө зориулж шим тэжээллэг хоол хийх “Зохистой хооллолт”-ын сургалтыг мэргэжлийн 12 оюутанд зохион байгуулж “Сургагч-оюутан” сертификат  олгосон. Эдгээр оюутнуудаар ШУТИС-ийн оюутны байрнуудын оюутнуудад  хоол хийх аргачлалыг зааж сургах ажил хийсэн.

2013-2014 оны хичээлийн жилд дээрх оюутнууд ШУТИС-ийн оюутны 5 байранд амьдарч буй оюутнуудад сургалт явуулж, заасан хичээлийн дагуу хоол хийх аргачлалыг зааж сургах багшаар ажиллах ажлын төлөвлөгөө гаргаад байна. Хичээл заах оюутнуудад зөвлөх багшаар ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын ахлах багш доктор (Ph.D) С.Сэржмядаг зөвлөх багшаар, ХИБС-ийн “NCN” клуб хамтран ажиллана.

Иймд тус сургалтанд оюутны байрны оюутнууд идэвхитэй оролцоно уу !

1. Сэдэв: “Ус болон шимт бодисын талаар суурь мэдэгдэхүүн өгөх”

Байршил: Оюутны I,II,III,IV,V байруудад

Хэзээ: 2013 оны 10-р Сарын 11-ний Баасан гаригт

Оюутны V байр  (МИС)- 13:00 цагт

Оюутны I, II байр (ҮТДС, БИАС)- 15:00 цагт

Оюутны III, IV  байр (КТMС, МХТС)- 17:00 цагт

2. Сэдэв: “Хүнсний хэрэглээгээ зөв сонгох”

Байршил: Оюутны I,II,III,IV,V байруудад

Хэзээ: 2013 оны 10-р Сарын 18-ний Баасан гарагт

Оюутны V байр (МИС)-  13:00 цагт

Оюутны I, II байр (ҮТДС, БИАС)- 15:00 цагт

Оюутны III, IV  байр (КТМС, МХТС)- 17:00 цагт

3. Сэдэв: “Зөв зохистой хооллолт”

Байршил: Оюутны 1,2,3,4,5-р байруудад

Хэзээ: 2013 оны 10-р Сарын 25-ний Баасан гарагт

Оюутны V байр (МИС)-  13:00 цагт

Оюутны I, II байр (ҮТДС, БИАС)- 15:00 цагт

Оюутны III, IV  байр (КТМС, МХТС)- 17:00 цагт

Хоол хийж үзүүлэх, зөвлөмж гарын авалга тараах

Хэзээ: 2013 оны 10-р Сарын 26-ны Бямба гарагт

Оюутны V байр (МИС)- 11:00 цагт

Оюутны I байр (ҮТДС)- 15:00 цагт

Оюутны II байр (БИАС)- 18:00 цагт

Хэзээ: 2013 оны 11-р Сарын 02-ны Бямба гарагт

Оюутны III (КТМС)- 12:00 цагт

Оюутны IV  байр (МХТС)- 16:00 цагт

 

Оюутны хөгжил, үйлчилгээний алба

 

Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
54.234.143.43

Онлайнд 68 зочин байна

Copyright © 2005-2014 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +