“Asus”, “Toshiba”, “Sony” нар хамгийн найдвартай лэптоп үйлдвэрлэгчид |
| Нийтэлсэн | 2010 05 08 04:51:44 |
|
“Square Trade” судалгааны фирмээс сүүлийн гурван жилийн хугацаан дахь буруу ажиллагаа, эвдрэл гэмтэл зэргийг харуулсан цогц үзүүлэлтийг үндэслэн дэлхийн хамгийн найдвартай лэптоп үйлдвэрлэгчдийг нэрлэсэн байна. Уг судалгааны дагуу “Asus”, “Toshiba”, “Sony” нар хамгийн найдвартай хэмээн тодорхойлогдсон бол тэдний араас “Apple”, “Dell” нар жагсчээ. Тодруулбал “Asus” компанийн үйлдвэрлэсэн нөүтбүүкний эвдрэл 15.6 хувьтай, “Toshiba”-гийнх 15.7, “Sony” компанийнх 16.8 хувьтай гарсан байна. Харин эсрэгээрээ хамгийн найдваргүй лэптоп үйлдвэрлэгчдээр “HP”, ‘Gateway”, “Acer” болон “Lenovo” компаниудыг нэрлэжээ. |




