Интернэт Нобелийн энхийн шагналд дэвшлээ |
| Нийтэлсэн | 2010 04 07 04:07:03 |
| Энэ оны Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшсэн 237 хувь хvн, байгууллагын дунд цахим сvлжээ бичигджээ. Эл тоо єнгєрєгч оныхоос илvv бєгєєд АНУ-ын Ерєнхийлєгч Барак Обама энхийн шагналтнаар тодорсон єнгєрєгч онд 205 хувь хvн, байгууллага Нобелийн энхийн шагналд дэвшсэн билээ. Цахим сvлжээний "Wired" олон улсын сэтгvvлийн Итали дахь салбар интернэтийг Нобелийн энхийн шагналд дэвшvvлэх санал гаргасан байна. Сэтгvvлийн тодорхойлолтод интернэт хvмvvс хоорондын харилцаа, мэтгэлцээний шинэ орчин vvсгэж, мэдээллийн асар нєлєєтэй эх vvсвэр, арвин сан болсон гэж онцолжээ. Нобелийн хvрээлэнгийн тэргvvн Геир Лундестадын хэлснээр сайн vйлс бvтээсэн хэмээн эргэн тойрныхондоо хvндлэгдсэн хэдэн мянган хувь хvн, байгууллагыг энхийн шагналд дэвшvvлэх хvсэлтэд Нобелийн хороо дарагдаад байгаа аж. Эх сурвалж olloo.mn |



