ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Хятад орчин үеийн технологийг удирдана


Нийтэлсэн | 2010 04 03 03:01:33

АНУ одоог хүртэл орчин үеийн техник технологийн дэвшлийг тодорхойлж ирсэн билээ. Гэсэн ч энэ байдал хэдэн жилийн дараа эсрэгээр эргэж болзошгүй гэнэ.

Applied Materials компани Хятад руу нүүж байгаа нь үүнийг гэрчилж чадах биз. Энэ компани нь анх компьютерын чип хийхэд ордог төхөөрөмжийг нийлүүлж үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд одоо хагас дамжуулагч, дэлгэцийн хавтангийн нийлүүлэлтээрээ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсон байна. Бас зарим нэг америкийн компаниуд хүртэл Хятадын технологийг авахаар гэрээ байгуулаад байгаа аж. Судалгаагаар энэ жилийн эцэст дэлхийн нарны хавтангын нийлүүлэлтийн 2/3 ыг Хятад нийлүүлнэ гэсэн дүн гарсан байна.

“ Бид АНУ-г орхиж байгаа юм биш. Хятадад цахилгаан илүү их хэрэгтэй байгаа хэрэг” гэж Applied Materials н захирал Mr. Pinto хэлсэн байна.

Хятад дэлхийн автомашины хамгийн том зах зээл болж, General Motors автомашины томоохон судалгааны төвийг Шанхайд нээсэн байгаа.

Түүнчлэн компьютер, интернетийн хамгийн том зах зээл болж чадсан. Intel гэхэд Бээжинд судалгааны лабoрaтороо нээсэн. Гадаадын орнууд зөвхөн Хятадын том зах зээлд хошуурч байгаа бус тэдний чадварлаг инженерүүд тэднийг татах болжээ.

Mr. Pinto хэлэхдээ, АНУ болоод Европын чадварлаг судлаачид шинэ технологиос хоцрохгүй гэж бодож байгаа бол Хятад руу ирэх хэрэгтэй. Та үнэхээр энэ салбарт нөлөө үзүүлэхийг хүсэж байгаа бол бидэн дээр ирж ажилла. Энд жинхэнэ агуу том лаборатор байгаа” гэжээ.

Applied Materials компани нь Бээжингээс 600 милийн зайд орших Xi’an хэмээх хотод байрлах аж. Түүнчлэн жижиг цэвэр эрчим хүчний компаниуд Хятадыг зорих болжээ.

NatCore Technology, N.J. зэрэг компаниуд нарны эрчим хүчний хавтанг үйлдвэрлэхэд шаардагддаг эрчим хүч, хортой материалыг бууруулах арга замыг илрүүлсэн байна. Америкийн компаниуд тэрхүү технологийг нь ойшоож ч үзээгүй тул NatCore хятадын команитай гэрээ байгуулж тэднээр үйлдвэрлэлээ явуулахаар болсон байна.

Xi’an хотын засгийн газар Applied Materials-д 75 жилийн туршид асар их хэмжээний хөнгөлөлттэйгөөр газар нутгийг лизингээр олгох шийдвэр гаргасан болохыг албаны эх сурвалж мэдээлсэн байна. Нээгдэх тэрхүү 2 лабораторууд нь дэлхийд анхных байх юм. Хятадын эдийн засаг өсөж эхэлсэн тэр үеэс л Mr. Pinto болон түүний эхнэр 2 хүүхдэдээ хятад хэл сурахыг санал болгож эхэлсэн юм байх.

Мэдээж Applied Materials-д олон саад бартаа гарч ирэх нь мэдээж. Компаний патентыг хамгаалах, системийн аюулгүй байдлыг хангах, технологийн нууцыг хамгаалах үүднээс аюулгүй байдалд нилээд анхаарч, хатуу дотоод дүрэм журам гаргасан байна.

Эх сурвалж: http://www.orloo.info/readfull/technology/6144-hyatad


Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сангийн Номзvйч Ж.Баатарсvрэн

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.219

Онлайнд 57 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +