Аватар бокс оффисын дээд амжилтыг бут ниргэж байна |
| Нийтэлсэн | 2010 01 14 02:57:00 |
|
Аватар дэлхий дахинд борлуулсан тасалбараараа хамгийн хурдан нэг тэрбум доллар олсон киногоор шалгарлаа. "20th Century Fox"-ын дистрибютерүүд Америкт 350 сая гаран ам.доллар, дэлхийн бусад орнуудаас 670 сая гаран ам.долларыг 17-хон долоо хоногт олсон тухай мэдэгдэж байна. Дэлхийн эдийн засгийн хямралыг тоолгүй ийм их амжилт үзүүлж буй киног үзэх хүсэл улам оволзож байна. Титаник киног өмнө нь бүтээж байсан Жеймс Камероны бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт 3д кино нь хамгийн их ашиг олж байна. Сүүлийн үеийн тооцоогоор Аватар 4 дэхь аварга кино болж байна. Титаник (1.8 тэрбум), Бөгжний эзэн: Хаан эргэж ирсэн нь (1.12 тэрбум), Карибын тэнгисийн дээрэмчид (1.07 тэрбум) зэрэг кинонууд одоохондоо Аватарын дээр байгаа юм байна. Энэ киног өмнө нь байгаагүй үнээр буюу хамгийн багаар тооцоолоход 300 сая ам доллараар хийгдсэн тухай эх сурвалжууд мэдэгдэж байгаа юм. "Энэ бол хяналтаас гарсан ачааны галт тэрэг шиг" хэмээн 20th Century Fox-ын дистрибютор Берт Ливингстон хэлжээ. "Энэ ямар ч байсан яваад л байдаг шүү дээ" "Би бүх хүн Аватарыг ядаж нэг удаа үзэх хэрэгтэй гэж бодож байна. Бүр кинонд явдаггүй хүн ч байсан гэсэн. Тэд энэ тухай сонсоод "Би үзэх ёстой" гэж хэлээсэй" гэж нэмж хэлсэн байна. "Түүний дараа тэдгээр хүмүүс олон удаа дахиж үзэх болно" Аватар одоогоор дэлхийн бараг бүх оронд нээлтээ хийжээ. Хятадад өнгөрсөн Бямба гаригт гарч эхэлсэн ба сүүлийн зах зээл болох Италид энэ сарын 15-нд нээлтээ хийх юм байна. Холливудын хувьд энэ үе нь сул улиралд тооцогддог тул Аватар нь дахин хэдэн долоо хоног тэргүүлэх боломжтой гэж тэрээр нэмж хэлжээ.
Эх сурвалж : http://www.monkey.mn/news/1187/read
|




