ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Microsoft Office 2010 Бетаг үнэгүй авч туршаарай


Нийтэлсэн | 2010 01 05 07:15:42
Microsoft корпорацийнхан Windows 7 хувилбар гаргахдаа бараг жилийн өмнөөс туршилтын хувилбарыг үнэгүй тарааж туршилтаа олны хүчээр хийсэн аргаа үргэлжлүүлэн Office 2010 туршилтын хувилбарыг 2010 оны 10 сар хүртэл үнэгүй хэрэглэх лицензтэйгээр олон нийтэд санал болгожээ. Дажгүй сайхан санаа бөгөөд хүмүүст гэв гэнэт сонин систем өгснөөс жаахан туршуулаад, санал сэтгэгдлийг сонсоно гэдэг нь програм хангамжийн аварга компаний хувьд шинэлэг сайхан ажил болж байна.
Энэхүү Microsoft Office 2010 Professional Plus хувилбарт дараахи программуудыг багтаасан байна.
Та энэ хувилбарыг хэрэглэж эхлэхийн өмнө хэд хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:
  • Компьютерын мэдээллээ нөөцөлж авах. Туршилтын хувилбар учраас та энэ хувилбарыг өөрийн ажлын компьютер эсвэл үндсэн хэрэглээний систем дээрээ суулгахаас зайлсхийх хэрэгтэй.
  • Microsoft Office програмын бусад хувилбаруудтай зэрэг суулгалгүйгээр боломжтой бол устгаж байгаад туршвал зохистой.
  • Microsoft-н вэбсайтаас туршилтын хувилбарын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг сайн унших.
  • Дараа дараагийн шинэчлэлүүдийг хийж, хэлэлцүүлгээс шинэ мэдээлэл үзэх.
  • Windows Update-ээр дамжуулан засварууд болон бусад шинэчлэлүүдээ байнга хийж байх

Туршилтын хувилбарыг http://www.microsoft.com/office/2010/en/download-office-professional-plus/default.aspx хаягаар ороод татаж авч болох бөгөөд та и-мэйл хаягаараа бүртгүүлэн орсны дараа ямар хувилбарыг (32-бит эсвэл 64-бит) татахаа сонгоод татахын өмнө програмаа идэвхжүүлэх кодыг өгөх учраас сайн тэмдэглэж аваарай. Мэдээж туршилтын хувилбар учраас гацах, гэнэт хаагдах, мэдээлэл алдагдах болон бусад хүндрэлүүд гарах учраас туршилт маягаар хэрэглэвэл зохистой.

 

Мэдээллийн эх сурвалж:

http://www.n20.mn/all-latest-news/12-software/145-microsoft-office-2010-beta-free-download.html

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.92

Онлайнд 18 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +