Вирусын эсрэг шинэ программ бий болно |
| Нийтэлсэн | 2009 06 18 08:12:59 |
|
Алдарт "Microsoft" компанийг мэдэхгvй хvн гэж бараг vгvй. Компьютерийн ертөнцийн бvх салбарт өөрийн орон зайгаа хэдийнэ олсон тус компани вирусын эсрэг хамгаалалтын программ хангамж шинээр зохиох гэж байгаа бололтой. Энэхvv вирусын эсрэг программыг vйлдлийн систем дотроо суулгаж өгөх бөгөөд удахгvй бэлэн болох гэнэ. "Моrrо" хэмээн нэрлэж байгаа уг программ хангамж нь вирусын асуудлыг шийдвэрлэхээс гадна spyware, rootkits болон trojans хэмээх элдэв вирусын төрлийн эмгэгvvдийг устгах чадалтай ажээ. Энэ нь "Microsoft" компаниас компьютерийн аюулгvйн зах зээл дээр гаргаж байгаа хоёр дахь программ хангамж нь болж байгаа юм. Тэдний анхны оролдлого нь " Windows Live One Care service" нэртэйгээр гарч байсан ч нэг их амжилт олоогvйгээр зогсохгvй өрсөлдөгчид болох "Symantec" болон "McAfee''-д бут цохигдсон гэдэг. "Моrrо"-г худалдаанд гаргах өдрийг нарийвчлан мэдэгдээгvй ч хамгийн цаад талын хугацаа нь л гэхэд энэ оны сvvл хавьцаа байх бололтой. Аюулгvйн программ хангамжийг суулгах vнэ хөлс нь 64 орчим ам.доллар байх бөгөөд гэртээ тавиулж байгаа тохиолдолд нэгээс илvv компьютерт суулгаж боломжтой гэнэ. olloo.mn |



