ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Компьютерийн вирус сансарт аялж байна


Нийтэлсэн | 2008 10 06 08:11:23

Компьютерийн вирусууд дэлхийн бөмбөрцгийн хил хязгаараас хальж бvр сансарт “харайж” явна гэнэ.
Тодруулбал, НАСА агентлагийн мэдээлснээр олон улсын сансрын станцад хэрэглэгддэг нөvтбvvкvvдэд “Gammina AG” вирус халдварлажээ. Ийм вирус өнгөрсөн оны наймдугаар сард анх бvртгэгдсэн бөгөөд компьютерт нэвтэрч сvлжээний тоглоомд орох нууц vгийг хулгайлдаг аж. Вирусууд тойрог замд нэлээд эрт хvрсэн гэж НАСА vзэж байгаа төдийгvй өдгөө ямар арга замаар компьютерvvдэд халдварласан болохыг судалж байна. Эдгээр вирус нь юутай ч Олон улсын сансрын станцын хяналтын системд аюул учруулахгvй аж. Вирустсэн нөvтбvvкvvдийг сансрын нисгэгчдийн хоол хvнсний зохицуулалтын программыг ажиллуулахад ашигладаг. Мөн сансрын нисгэгчдийн электрон захидлыг эх дэлхий рvv vе vе “зөөх” шууданч тагтааны vvрэг гvйцэтгэдэг юм. Зарим эх сурвалжийн vзэж буйгаар эдгээр компьютерт ямар ч вирусын эсрэг программ суулгаагvй байсан гэнэ. Олон улсын сансрын станцад интернэттэй шууд холбогдох оролт байхгvй бөгөөд сансрын нисгэгчдийн нэгнийх нь авч явсан флашаар дамжин вирус нэвтэрсэн байх магадлалтай аж. Тиймээс НАСА агентлаг ирээдvйд дахин ийм явдал давтагдуулахгvйн тулд системийн аюулгvй байдалд дорвитой арга хэмжээ авахаар болжээ.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.90

Онлайнд 16 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +