ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Мэдээлэл технологийн 2008 оны 10-н гол хандлага


Нийтэлсэн | 2008 08 25 09:08:04
1. Флашт суурилсан супер зөөврийн компьютерийн жил
2007 оны эцсээс PC, зөөврийн компьютер, гар утасны зах зээлийн тэргvvлэгчид хэн болох нь тодорхой болсон байлаа.


Ultra Mobile РС-ээс эхлээд супер зөөврийн компьютерvvд, таблет компьютерvvд хvртэлх хэдэн зуун төрлийн бvтээгдэхvvнvvд өнгөрсөн жил гарсан ч, аль нь ч худалдан авагчдын анхаарлыг бvрэн татаж чадсангvй. Энэ категори бvхэлдээ өндөр vнэ, vл танигдах vйлдвэрлэгчдээр дvvрсэн гэж хэлэхэд илvvдэхгvй. Харин 2007 оны эцсээр худалдаанд гарсан гар, дэлгэц нь эвхдэг загварын дөнгөж $300-ын vнэ бvхий бичил оврын Asus Еее PC хэмээх Linux лаптоп нь Ultra mobile cart-ийг даван гарч, vнэ болон зөөвөрлөлтийн боломжийн тухай хэрэглэгчдийн хvлээлтийг эрс өөрчиллөө. Ухаан алдуулам хямд vнийг хараад шоокноосоо гарсны дараа, та уг төхөөрөмж ямар чимээ аниргvй ажилладаг болохыг анзаарах болно. Учир нь хөргvvр сэнс шаарддаггvй 900MHz Intel Celeron процессортойн дээр ямар ч хатуу дискгvй бөгөөд мэдээллийг флаш байдлаар хадгалахаар бvтээгдсэн. 2008 он нь маш нимгэн, хөнгөн, чимээгvй бvхий флаш лаптопуудын эрин vеийн эхлэл болно. Өөр нэгэн хувьсгал бол компьютерийн vйлдвэрлэгчид дундаа гигантууд болох Dell, Apple корпорациуд энэ төрлийн "дэлбэлэх" чадал бvхий өөрсдийн флашт суурилсан зөөврийн компьютерvvдийг гаргаж ирснээр энэ салбарыг бvхэлд нь өөрчлөх болно.

2.Vнэгvй интернэтийн жил
Amazon өөрийн Amazon kindle төхөөрөмжийн хамтаар электрон ном уншигчийн борлуулалтаараа Sony-r бут цохисон. Дэлгэцийн хувьд аль аль нь яг ижил технологийг хэрэглэгчиддээ санал болгосон хэдий ч Amazon-д Sony -д байгаагvй нэг зvйл байсан нь vнэгvй, мобайл броадбанд холболт байв. Танд хэзээ ч төлбөрийн нэхэмжлэл ирэхгvйн дээр уг холболт нь ашиглалтын бvх хугацаанд ажилласаар байх аж. Хэрвээ та уг төхөөрөмжөө бvр унтраахгvй л бол шvv дээ. Энэ утасгvй холболтын гол хэрэглээ нь электрон ном, сонин, сэтгvvлийг захиалах болон өөр бусад агуулгыг худалдан авах явдал байсан. Нисэх буудлуудаас эхлээд агаарын тээврийн компаниуд хvртэл (нислэгийн vеийн холбол¬тын зорилгоор) бvхий л газар Wi-Fi улам л vнэгvй болно. Яагаад гэвэл томоохон компаниуд vнэгvй холболтыг хэрхэн өргөнөөр санал болгох аргаа улам л сайн олж байна. (нэг бол зар сурталчилгааны зорилгоор, эсвэл хэрэглэгчидэд өөрсдийн барааг, жишээ нь кофе худалдан авах хvсэл төрvvлэх зорилгоор)

З. Гэрийн роботын жил
Та энэ тэрvvгээр явангаа ярилцах, мөн төвөгтэй ажлуудыг чинь хийж гvйцэтгэх роботтай болохыг хvсдэг биздээ. Хэдийгээр сvvлийн хорин жилд хэд хэдэн гэрийн робот бvтээгдэхvvнvvд гарч иреэн ч хэт vнэтэй байсан тул өргән хэрэглээ болж чадаагvй. Гэвч 2008 он маш ухаалаг төдийгvй боломжийн vнэтэй роботууд өргөн хэрэглээний vндсэн урсгалд орж ирэх жил болох юм. Та роботоо гэрийнхээ компьютерт Wi-Fi-aap холбоход таны PC роботын тархи байдлаар ажиллана. Ингэснээр гэрийн робот өмнөх шигээ хоёр гурван мянга бус хэдэн зуухан долларын vнэтэй болох аж. 2007 оны эцсээр эсвэл 2009 онд гарч ирж магадгvй нэгэн робот бол Hanson Robotic-ийн Zeno юм. Zeno явах ярих, сэтгэл хөдлөлvvдээ харуулах, харц тулгарах, нэрийг чинь цээжлэх, царай төрхийг чинь тогтоох, өрөөнд орж ирэхэд нэрээр дуудах чадвартай байх юм. Жижиг компаниуд ч гэсэн энэ жил Wi-Fi-д суурилсан роботуудаа гаргана гэж хvлээхэд буруудахгvй.

4. Хайпер холболтын жил
Хvмvvс зөвхөн өөрсдийн компьютерииг төдиигvй, гap утас, МРЗ тоглуулагч, электрон ном уншигч, бугуйн цаг, машин гээд л бvхий л төхөөрөмжvvдээ интернэтэд холбохыг хvсдэг. Одоогоор гарч ирсэн бөгөөд хvмvvсийн дунд ам дамжин ярьцгааж буй бvтээгдэхvvний нэг бол Eye-Fi карт бөгөөд vvнийг дижитал камерны SD спотод хийснээр камер маань Wi-Fi холболттой болж, авсан зургаа автоматаар интернэтэд ачааллах боломжийг олгодог. Олон тооны интернэт холболттой дижитал камерууд энэ 2008 онд гарч ирнэ.

5. Multi –touch-ийн жил
Apple iPhone өмнө нь vл ойлгогдох хэрэглэгчийн интерфейс болох Multi-touch буюу дэлгэц дээрх нэгээс олон тооны цэг дээрх нэгээс олон тооны цэг дээр хандалт хийх боломжийг олгох санааг хэр боломжтой гэдгийг дэлхий дахинд ойлгуулж өгсөн. Multi-touch нь дэлгэцэн дээрх "физик" (дэлгэцэн дээрх обьектууд нь бодит жин, масс, моменттэй мэтээр хөдлөх), "зангаа" (дэлгэцэн дээрх зураг дvрс нь системд команд өгөх) зэргийн хамтаар ирэх жилvvдэд бидний компьютер хэрэглэх хэлбэрт эрс өөрчлөлт оруулах болно. Ирэх зун худалдаанд гарах болов уу? гэж таамаглаж буй шинэ vеийн iPhone нь одоогийн хувилбараасаа давуу чанаруудтай байх болов уу. Мөн Dell компани өөрийгөө хөгжvvлеэн, бvгдэд vзvvлэн харуулсан тусгай програм хангамжийн тусламжтайгаар цоо шинэ Lattitude XT таблет компьютерыг шинэлэг Multi-touch PC болган хувиргахаар ажиллаж байгаа. Microsoft ч гэсэн Vista-гийн дараагийн хувилбар болох Windows 7-доо Multi-touch суппорт оруулахаар төлөвлөж байгаа.

6. Байрлал, байрлал бас дахин байрлал
GPS жижигхэн бөгөөд хямд болжээ. Нөгөөтэйгvvр GPS-ийг оруулах cell tower triangulation (Google Map Mobile дээр аль хэдийн ашиглагдаж байгаа) болон бусад "байшин доторх GPS" шийдлvvд нь таныг дэлхийн яг хаана явж байгааг утсанд тань эсвэл өер ямар нэг төхөөрөмжинд мэдээлэх явдал улам өргөн хэрэглээ болж байна. 2008 онд холбооны компаниуд, Web 2.0 эхлvvлэгчид болон төхөөрөмж vйлдвэрлэгчид энэ байрлалын мэдээллээр юу хийх вэ гэдэг талаар илvv олон санаануудыг гаргана. Хvн зөвхөн өөрийгөө эсвэл өөрийнхөө ойр явж буй найзуудын чинь тухай ч биш бас нохой муураа ч хаана явааг нь харах боломжтой болно. GPS-ийн vнийн уналт нь GPS бvхий төхөөрөмжvvдийн бvхэл бvтән шинэ категори гарган ирэх ажээ.

7.Дэлгэцээр унших жил
Энэ жил ном, сонин, сэтгvvлvvдийн хувьд электрон хэрэглээ том алхам хийх аж. Эхнийх нь хэмжээний хувьд томорч чанарын хувьд сайжирч буй гар утасны дэлгэц. Гол нь Apple iPhone-ий ачаар гар утасны дэлгэц нилээд сайжиран, сонин хэвлэл, сэтгvvлийн веб хувилбарууд, электрон ном зэргийг гар утсан дээрээ унших нь боломжтой төдийгvй тааламжтай хэрэглээ болж байна. Amazon kindle электрон ном уншигч нь тvvхэнд анх удаа электрон номыг өргөн хэрэглээнии урсгал уруу тvлхэнэ. Мөн таблет РС-vvд болон супер зөөврийн компьютерvvд нь дэлгэцээр унших хандлага руу шилжих болно. Vvний хажуугаар интернетийн уламжлалт хэвлэмэл сонин хэвлэлд хийж буй хандлага нь цаашид vргэлжилнэ. Бензин, шатахууны vнийн өсөлт, дэлхийн дулаарал зэрэг бусад хvчин зvйлvvдээ бодсон ч дэлхий нийт хэвлэмэл мэдээллээс улам их татгалзах шалтгаан болох болно.

8. Нийгмийн бvх зvйлийн жил
2008 он өсвөр насны хvvхдийг тэнэдэг сайтуудаас бусад бvх төрлийн нийгмийн сvлжээнvvд, вэб хуудсууд борооны дараах МӨӨГ мэт гарч ирэх жил болохгvй. Учир нь Google-ийн гаргасан OpenSocial санаачлага эдгээр нийгмийн хуудсуудыг тус тусад нь тусгаарласан хана, хэрмийг эвдэнэ. Нийгмийн оролцоогоор санамсаргvй vйлчилгээнvvд маш ихээр өөрчлөгдөн хувирах бөгөөд GPS-ийн эргэлт бvр дээр зам заах, ресторан эсвэл киноны талаар сэтгэгдлvvд, ер нь хvний санал сэтгэгдэл дээр суурилсан бvх төрлийн мэдээллийн чанар vл таних хvмvvсийн нэгдмэл оюун ухааны ачаар эрс сайжирна.

9. Хабтик фийдфадийн (Haptic feedback)
Компьютер тоглоом тоглох vед барьж буй тоглоомын удирдлага гар чичрэх, хvрхэрэх зэргээр дэлгэцэн дээрх дэлбэрэлт, шуугиан, нvргээн, буудалт, гранатны сойлт мултрах vйлдлvvдийг мэдрvvлдэг. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний тодорхой мэдээллийг хэрэглэгчид хvргэнэ гэсэн vг. Хаптикс нь гар утасны товчлуурууд алга болгон орлуулахад туслах бөгөөд гар утасны тоглоомыг сайжруулах байдлаар ч мән эргән ирнэ. Одоогоор зах зээл дээр хаптикс бvхий хоёр утас байгаа нь Motorola RAZR2 V8 dg LG Voyager юм. Энэ функц магадгvй энэ жил шинэ iPhone дээр ч гарч ирж болох юм.

10. Гар утасны телевизийн жил
2008 онд гар утсан дээр телевиз vзэх нь өргөн хэрэглээ болох бөгөөд харин телевизээрэз телевиз vзэх нь цаашид ч уналтаа vргэлжлvvлнэ. Энд гол буруутнаар видео vзэхэд маш тохиромжтой iPhone-ийг бvтээгээд зогсоогvй, iTunes дэлгvvрээрээ телевизийн нэвтрvvлгvvдийг зарж буй Apple компанийг нэрлэж болох юм. Мөн телевизvvд интернэтээр нэвтрvvлгээ цацах боломжийг олгож буй интернет дээрх зар сурталчилгааны давалгааг буруутгасан ч болно. Эцэст нь гар утасны сvлжээний компаниудын уламжлалт шуналыг ч зарим талаар бvтээж болох юм.

Olloo.mn

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.92

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +