ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

25 жилийн дараа компьютер буурцаг шиг хэмжээтэй болно


Нийтэлсэн | 2008 02 27 10:11:52

25 жилийн дараа маш бяцхан хэмжээтэй ч шаардлагатай бvх зvйлээр хангах чадвартай компьютер бий болно гэсэн таамаглалыг алдартай зохион бvтээгч Рей Курцвейл саяхан олон нийтэд дэлгэлээ.

 

Өнөөгийн өндөрлөгөөс харахад энэ нь сэтгэлд багтахгvй мэт санагдавч биелэгдэж болох л мөрөөдөл. Тvvний хэлснээр мэдээллийн технологийн хөгжил улам нарийсах тусам техник, тоног төхөөрөмжийн овор хэмжээ багасч, ойрын ирээдvйд компьютер нь хvний биеийн эсийн хэмжээтэй дvйхvйц болох аж. Тэрбээр энэхvv таамаглалаа компьютерийн технологийн өөрчлөлт, өсөлтийн хурд бvхий сvvлийн 50 жилийн туршлагад тулгуурлан хийжээ. “Хэрвээ хvн Паркинсоны өвчтэй бол гэмтсэн эд эсийг орлож чадах бяцхан буурцагны хэмжээтэй компьютерийг хvний тархинд суулгаж болно” гэж Р.Курцвейл баталж байна.

Ойрын 25 жилд компьютерvvд нь өнөө vетэй харьцуулахад 100 мянга дахин багасах бол харин тvvнийг vйлдвэрлэгчид тэрбум дахин нэмэгдэх гэнэ. Энэ бvх дэвшил нь оюун ухааныг тэлэхийн тулд бидний тархинд, эрvvл мэндийг тогтвортой байлгахын тулд бидний биед оруулах цусны эсний хэмжээтэй бичил компьютерийг vй олноор нь vйлдвэрлэх хvчин чадал, ур чадвар ойрын 25 жилд бий болохтой холбоотой аж. Ийм компьютерvvд нь мэдрэлийн эд эсийг дотроос нь тэтгэж, бvхий л асуудлыг шийдэж чадах бөгөөд хийсвэр сэтгэлгээ бодит байдалд орж ирэхэд тусална” гэж Р.Куртвейл vзэж байна. Өөрөөр хэлбэл, хийсвэр ертөнц бодит ертөнцтэй өрсөлдөх болно. Хvн төрөлхтөн ширээн дээр компьютер тавиад суух бус харин компьютер бидний дотор оршино гэсэн vг аж.

Р.Курцвейл нь технологийн инновацийн боловсруулалтын алдартай мэргэжилтэн юм. Тvvний нэрээр овоглогддог олон технологийн шийдлvvд бий. Тухайлбал, тэр хараагvй хvмvvст зориулсан уншлагын төхөөрөмж бvтээсэн юм. Уг төхөөрөмжийн тусламжтайгаар олшруулах машин аль нэг номын хуудаснаас текстийг хуулбарласны дараа тvvнийг нь дуулдахаар уншиж сонсгодог аж. Технологийн дэвшлийг хурдасгаснаар хvн төрөлхтөн ертөнц дээрх хамгийн ухаантай, өндөр бvтээмжтэй биет болно. Ойрын 100 жилд биднийг өмнөх зуунуудаас илvv их нээлт хvлээж буй гэдэгт тэрбээр итгэлтэй байна.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.94

Онлайнд 16 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +