ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Жилийн дараа телевизийн мэдээ хэнд ч хэрэггүй болно


Нийтэлсэн | 2007 10 15 10:15:56
Эрик Хесли: Жилийн дараа телевизийн мэдээ хэнд ч хэрэггүй болно. 
А.БАТСАЙХАН
Эрик Хесли 2005 оноос Швейцарийн дэлхийн 20 гаруй оронд 180 гаруй хэвлэлийн болон интернэт хэвлэлийн салбартай хамгийн том “Edipress” хэвлэлийн газрын захирлуудын нэг болсон юм. “Le Temps” сонины ерөнхий редактор асан. Тэрбээр Швейцарь болон дэлхий дахин дахь мэдээллийн зах зээлийн хөгжлийн хандлагын талаар ярьжээ.

-Та дэлхийн хэвлэл мэдээл¬лийн хэрэгслэлийн нэрд гарсан мэргэжилтэн. Сvvлийн таван жилд мэдээллийн зах зээлд ямар чухал өөрчлөлт гарсан вэ?
-Сvvлийн таван жилд хэвлэл урьд урьдынхаас илvv өөрчлөгдөж байгааг бид харж байна. Yvнээс дvгнэлт хийхэд дараагийн таван жилд том өөрчлөлт гарах төлөвтэй. Энэхvv өөрчлөлтийн гол хvчин зvйл нь шинэ технологит дасан зохицсон уншигч, сонсогчдын шинэ vе. Yvний дийлэнх нь шинэ технологитой хамт өсч торнисон залуучууд. Мөн мэргэжлийн болон нийгмийн шалтгаанаар шинэ технологийг идэвхтэй ашиглаж эхэлж буй хvмvvс ч байна.
Технологи эрс солигдож байгаа нь эдvгээ цагийн өөрчлөлтийн хөдөлгөгч хvч болж байгаа юм. Залуучуудад мэдээлэлтэй харьцах цоо шинэ хандлага бий болсон. Тэд сонголтондоо анхааралтай хандаж байна. Өөрөөр хэлбэл, тэд зөвхөн өөрсдийнхөө сонирхсон мэдээллийг эрж хайхаас бус бидний санал болгосныг ухаангvй хэрэглэхээ больжээ. Тvvгээр ч vл барам мэдээллийг дvгнэж цэгнэж, хариулт өгч, тайлбараа хийхийг хvсч байна. Тэдний хувьд энгийн мэдээлэл ба тайлбар бvхий мэдээлэл, хөгжөөн цэнгээнт болон албан ёсны мэдээллийн хоорондын ялгаа vгvй болж, илvv мэдрэмтгий болсон. Иймэрхvv хандлага хvмvvсийг шинэ технологиор “тэжээгдсэн”, “бэртэгчин” зан суртахууны хvрээнд “Юу хvссэнээ авна. Юунд хариулж, юу хийхээ мэднэ” гэсэн зарчмаар амьдрахад хvргэж байна. Сонины нийтлэлийн уламжлалт хэлбэрийг тэд сонирхохгvй. Шинэ vеийн уншигчид шvvмжлэлт хандлагаараа эрс ялгагдана. Yvнд өөрсдийгөө дээдлэх тодорхой хэлбэр ч байгаа юм.

-Сая хувь хvний зан суртахууны бэртэгчин чанарын талаар хөндлөө. Энэ vзэгдлийн талаар тайлбар өгөөч?
-Бэртэгчин хандлага технологиор дэмжигддэг. Тухайлбал, та гэртээ суугаад компьютерээс зөвхөн өөртөө хэрэгцээтэй мэдээллийг авдаг. Танд илvv дутуу сонин унших огт хэрэггvй. Энэхvv бэртэгчин vзлийг шинэ техник технологи vvсгэсэн ч юм биш, харин тvvнийг улам хvчтэй дэвэргэж байгаа юм.
-Таны дурдсан өөрчлөлтийг олон нийтийн мэдээллийн хэрэгс¬лэл хэрхэн тусган авч байгаа бол?
-Yvсэн буй нөхцөл байдал олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийнх¬нийг юу хийх талаар юм бодогдуулж байна. Урьд нь сонин, телевизийнхэн маш хялбар зарчим баримталдаг байв. Тухайлбал, өдөрт нэг удаа ямар нэгэн мэдээ гаргачихаад “Одоо vvнийг сонс, vз, унш” гээд тулгачихаад, “Бидний хийсэн зvйл vнэн” гэдэг байсан. Тэгвэл өнөөгийн уншигч, vзэгчид иймэрхvv арга зvйг эрс vгvйсгэх болсон. Энэ нь биднийг дэмий чалчихаас харилцан яриа хэлэлцээнд шилжихийг шаардсан. Уншигчдад шинээр гарч ирж буй хэрэгцээг хангахын тулд шинэ технологийг хэрхэн ашиглах вэ? Шинэ vеийнхний янз бvрийн, олон талт хэрэгцээг хэрхэн хангах вэ? зэрэг асуудлуудад хариулт өгөх нь чухал. Нийтийн шинжтэй мэдээллийн салбарт ажиллаж буй мэргэжилтнvvд амьдралын гvн рvv нэвтрэн орохоос аргагvйд хvрсэн.
-Одоо танай хэвлэлийн удирдлага ямар тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа вэ?
-Хэвлэлийн хувьд хуучин бvтцээ хадгалах бодолтой байна. Учир нь уншигчдын зарим хэсэг нь хуучнаараа байгаа. Yvний зэрэгцээ аажмаар тэднийг шинэ хэлбэрт дасан зохицох боломж олгоно. Шинэ уншигчдын хувьд хэд хэдэн төслийг орчин цагийн онцлогтой уялдуулан янз бvрийн оронд туршихаар төлөвлөж байна. Хэвлэлээс илvv онлайнд ихээхэн хэрэгцээтэй байгаа асуудлууд орж байна. Тухайлбал эмэгтэйчvvдийн, эрvvл мэндийн зэрэг гол сэдвvvдийг тодорхойлоод байгаа.
-Эдгээр хэрэгцээг яаж тодорхойлж байна вэ?
-Олон нийтийн санал асуулгыг их анхаардаг. Ялангуяа ямар сайтанд уншигчид олон тоогоор орж байна вэ гэдэг статистик судалгааг судална.
-Мэдээллийн зах зээлийн тухайд…
-Швейцарьт интернэт-рекламын эзлэх хувь зар сурталчилгааны зах зээлийн ерөнхий багтаамжинд дөнгөж нэг хувийг эзэлдэг. Нөгөө талаас сонинууд рекламны талбайн тоог багасгах болсон. Харин сэтгvvлvvдэд олширсон. Телевизэд рекламны цагийг хязгаарласан. Учир нь реклам өгөгчид интернэт рvv орчихсон. Одоо Францад интернэт реклам 8-9 хувийг эзлэх болсон нь Баруун Европын бусад орнуудтай харьцуулбал маш өндөр. Интернэттэй гар утас удахгvй энэ зах зээлийг “дэлбэлнэ” гэж бодож байна.
-Танайд хэвлэлд нийтлэл бичиж, сурвалжлага хийдэг, электрон хэвлэлд фото болон дvрстэй материал өгчихдөг “иж бvрэн” сурвалжлагчид байгаа юу?
-Одоохон идэвхтэй биш ч тэр зvг рvv явж байна. Манайхан чинь “өдөрт ганцхан” гэдэг зарчимаа баримтал¬саар л байна шvv дээ. Одоо бидэнд интернэт редакцийн жинхэнэ ноён нуруу болсон шинэ баг хэрэгтэй байгаа. Янз бvрийн салбарыг хамарсан шvv.
-Өнөөдөр тайлбар, дvн шинжилгээ хийсэн материалуудыг уншигчдад хэрхэн хvлээн авч байна вэ?
-Шинэ vеийн уншигчид залуучууд тун ч таашаахгvй байна. Гэсэн хэдий ч нэр цуутай судлаачид, тоймчдын материалыг уншигчдын тоо буураагvй, нэмэгдэх хандлагатай.
-Дээр дурдсан хувьсалт өөрчлөлт таван жилийн дараа юунд хvргэх бол?
-Жилийн дараа орой бvрийн телевизийн мэдээ хэнд ч сонирхолгvй болно. Сонинууд интернэтэд байдаг мэдээг бус өөр мэдээлэл өгөх шаардлагатай болно. Бидний хувьд уншигчдыг гэгээрvvлэх, ухамсарлуулах vvрэг голлоно.
-Улс орныхоо vнэн бодит байдлыг харуулахын тулд юу хийх ёстой вэ?
-Миний бодлоор олон тvмэнд өдөр тутмын амьдрал, улс оронд юу болж байгаа, хvн амын зовлон жаргалыг бодит vнэнээр л ярьж, харуулах нь зvйтэй. Бидний гол зорилго бол уншигчдад илvv ойлгомжтой дvр зургийг л гаргах явдал.
Хэвлэл уншигчдын хvсэн хvлээсэн асуудалд хариулт өгөхийн тулд оршдог. Би хувьдаа уншигчдад янз бvрийн явдлыг өгvvлэмж, сонирхолтой тvvхээр “чимэглэн” тайлбарлахыг илvvд vздэг. Сэтгvvлчдийн гол ажил бол энэ тvvх, өгvvлэмжийг нь олох. Хэвлэлийн менежерийн vvрэг аливаа нэгэн нийтлэл уншигчдын хvсэн хvлээж байсан зvйлийг vнэхээр хөндөж vv, vгvй юу гэдгийг хянах
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.94

Онлайнд 13 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +