ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Шинжлэх ухаан, технологийн 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.


Нийтэлсэн | 2010 08 27 22:41:30

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын  дагуу 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг БСШУЯ-аас зарласан байна. Төслийн чиглэлийг эндээс харна уу.

ШУТИС-ийн судлаачдын төслийн гүйцэтгэгчээр сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл       ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар /ШУТИГ/ хүлээн авна.

Сонгон шалгаруулалтанд оролцогч нь гүйцэтгэгчээр ажиллах төслийг  “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг  /журмыг эндээс харна уу./  баримтлан боловсруулна.

Жич: Төслийн шалгаруулалтанд салбар мэргэжлийн эрдэмтэд хамтран оролцсон байдал болон төслийг хэрэгжүүлэх, ашиглах боломж, бусад санхүүгийн эх үүсвэр зэргийг гол үзүүлэлт болгохоор заасан байна.

Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар /ШУТИГ/

Т.Төрмөнх

Утас: 1033, 99 03 03 79

tormonch@yahoo.de


Share |
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.217

Онлайнд 55 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +