ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Олон улсын хэрэглээний математикийн эрдэм шинжилгээний хурал монголд амжиллтай чуулж өндөрлөлөө


Нийтэлсэн | 2010 08 26 21:38:07

МУИС, ШУТС болон ШУТИС-ээс хамтран зохион байгуулж буй “Оновчлол, Симуляци бо Оновчтой удирдлага” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал 3 дахь удаагаа 2010 оны 07 сарын 25-28 ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монгол-Японы төвд амжилттай зохион байгуулагдаж  өндөрлөлөө. Энэ хурлын гол зорилго нь Хэрэглээний математикийн оновчлолын чиглэлийн дэлхийд тэргүүлэх эрдэмтэд хуран цугларч энэ чиглэлийн сүүлийн үеийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, Монгол эрдэмтдийн бүтээлийг дэлхийд таниулан сурталчилахад оршино. Энэ нь Монголын шинжлэх ухааны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой болллоо.
Энэ удаагийн хуралд АНУ, Герман, Япон, Австрали, Бразил зэрэг 5 тивийн 18 орны 120 гаруй эрдэмтэн судлаачид оролцсоны 70 гаруй нь гадаадын, 50 орчим нь дотоодын эрдэмтэн судлаачид юм. Үүнд: Принстоны Их Сургууль, Империал  Коллеж,  Киотогийн Их Сургууль, KAIST, Гумбольдын Их Сургууль зэрэг дэлхийн шилдэг сургуулиудын эрдэмтэд ирж илтгэл тавин нэгдсэн хуралдаанаар 17 илтгэл, салбар хуралдаанаар 100 гаруй илтгэл Хэрэглээний математик, Компьютер, Инженер болон Эконометрикс зэрэг салбаруудаар хэлэлцүүлэгдлээ.
Хурлын гол чиглүүлэгчдээр Профессор Р.Энхбат  (МУИС), Доктор Ч.Алтаннар  (Иипериал Коллеж, Их Британи), Профессор Ц.Идэр (Версалийн Их Сургууль, Франц), Профессор П.Пардалос (Флоридагийн Их сургууль, АНУ), Профессор С.Пистикополос (Империал Коллеж, Их Британи), Профессор В.Липпе (Мюнстерийн Их сургууль, Герман) зэрэг олон улсын түвшинд эрдэм шинжилгээний хурлуудыг олон удаа амжилттай зохион байгуулж байсан эрдэмтэд оролцлоо. Хурлын ерөнхий мэдээллийг www.ise.ufl.edu/cao/cosc2010 хуудаснаас авах боломжтой юм.
Манай ШУТИС-ийн Математикийн Сургууль болон KTMС-иас 10 гаруй профессор багш нар өөрсдийн судалгааны ажлаараа илтгэл таж оролцлоо.
Хурлын үйл ажиллагааг АНУ-ын Элчин сайдын Яамны Олон нийттэй харилцах алба, “Космо групп” ХХК,  МСS Кока-кола компани, ИНРИА лаборатор зэрэг шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг үнэлдэг, бизнесээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөтлөн явуулдаг хувь хүмүүс, хамт олон ивээн тэтгэж байгаад хурал зохион байгуулагчид гүнээ талархаж байна.    

  

 


ЗХШҮГ

 

Share |
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.220

Онлайнд 55 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +