ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

“Солонгосын автомашин, засварын технологи ” сэдэвт сургалт болов


Нийтэлсэн | 2010 08 19 22:32:02

КОМЕХ(Солонгос Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нийгэмлэг)-ийн тусламжтайгаар байгуулагдсан БНСУ-ын Гёнги аймгийн Технологийн Сургууль, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулиудын хооронд хамтран ажиллах найман жилийн гэрээ дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Хамтын ажиллагааны дөрөв дэх үе шат сургалтын тоног төхөөрөмж хандивлах, багш оюутан, салбарын ажиллагсдын дунд “Солонгосын автомашин, засварын технологи ” сэдэвт сургалт 2010 оны наймдугаар сарын  17-18 өдрүүдэд ШУТИС-ийн Механик инженерийн сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 56 хүн хамрагдсан. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдрийн байдлаар автомашины оношлолын лаборатори, автомашины засвар, туршилтын байр байгуулж, засвар болон оношлолын тоног төхөөрөмж, багаж хандивлах зэрэг нийт 200 сая вон (240 сая төгрөг)-ны өртөгтэй төсөл хэрэгжсэн байна.

 


ЗХШҮГ

Share |
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.220

Онлайнд 56 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +