ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

“Уул уурхайг хөдөлгөх оюуны хүч” сэдэвт чуулга уулзалтын зөвлөмж


Нийтэлсэн | 2010 08 12 01:34:51

“Уул уурхайг хөдөлгөх оюуны хүч” сэдэвт

чуулга уулзалтын зөвлөмж

  1. 2010.07.05                                                                                          Улаанбаатар хот

Монгол улсын уул уурхайн салбар үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа өнөө үед тус салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургаж дадлагажуулах, хөгжүүлэх асуудлыг Монгол улсын төр, бизнес, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын нягт хамтын ажиллагааг оновчтой хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан  “Уул уурхайг хөдөлгөх оюуны хүч”  чуулга уулзалт 2010 оны 7-р сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөв.

Чуулга уулзалтыг БСШУ-нй сайд Ё.Отгонбаярын санаачлагаар Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран зохион байгууллаа.  Мөн Энержи Ресурс ХХК чуулга уулзалтын спонсор байгууллагаар оролцов.

Чуулга уулзалтанд БСШУЯ, ЭБЭХЯ, МУУҮА, АМГ, Багануур ХК, “Монголросцветмет”ХХК, “Эрдэнэт үйлдвэр “ ХХК зэрэг уул уурхайн үйлдвэр компани, уул уурхайн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг МСҮТ,  ШУТИС болон ТББ-уудын 120 орчим төлөөлөл оролцов.

Чуулга уулзалтаас зөвлөмж гаргав.  

 Зохицуулагч: ШУТИС, УУИС         

                   

“Уул уурхайг хөдөлгөх оюуны хүч” сэдэвт

чуулга уулзалтын зөвлөмж

  1. 2010.07.06                                                                                          Улаанбаатар хот

Монгол улсын уул уурхайн салбар үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа өнөө үед тус салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургаж дадлагажуулах, хөгжүүлэх асуудлыг Монгол улсын төр, бизнес, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын нягт хамтын ажиллагааг оновчтой хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан  “Уул уурхайг хөдөлгөх оюуны хүч”  чуулга уулзалтаас дараах зөвлөмжийг гаргаж байна. Үүнд:

  1. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Уул уурхайн салбарын ажиллах хүчний эрэлт хэрэгцээг үнэн зөв тодорхойлж, уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын оюутны элсэлтийн тоог харьцангуй нэмэгдүүлэх.
  2. Уул уурхайн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудын  сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, өргөжүүлэх, шинээр лаборатори байгуулахаар өөрийн хөрөнгөөр гадаадаас оруулж ирж байгаа сургалтын лабораторийн тоног төхөөрөмжийг гааль, худалдааны татвараас чөлөөлж байхыг сангийн яаманд уламжлах.
  3. Их, дээд сургуулийн кампус, нутаг дэвсгэрт Уул уурхайн үйлдвэр, компани, аж ахуйн нэгжүүдийн эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл туршилтын зориулалттай лаборатори байгуулахад төрийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, тэдэнд төрөөс хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх.
  4. Сургалтын төлөвлөгөөг уян хатан болгож, уул уурхайн үйлдвэр, компанийн захиалгаар түгээмэл биш нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөө боловсруулж, сургалт явуулах, ялангуяа уул уурхайн салбарт эчнээ сургалт бий болгохыг дэмжих.
  5. Уул уурхайн салбарт мэргэжилтэй ажилчин бэлтгэхдээ томоохон уул уурхайн үйлдвэр, компаний материаллаг баазыг түшиглэн гэрээт захиалгат сургалт явуулах, мэргэжлийг төрөлжүүлэн явуулах нь зүйтэй байна.
  6. Уул уурхайн үйлдвэр, компанийн жилийн болон хэтийн төлөвлөгөөнд оюутан дадлагажуулах тодорхой заалт оруулж, оюутнуудыг дадлагын хугацаанд тодорхой хэмжээний цалин олгож байхаар төлөвлөгөөндөө тусгаж байх, үйлдвэрийн зүгээс ажлын хувцас хэрэгслээр хангадаг байх.
  7. Уул уурхайн мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад уул уурхайн үйлдвэр, компанийн зүгээс сургалтын орчин, материаллаг баазыг бэхжүүлэх, хөгжүүлэхэд зориулан хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд тухайн байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлдэг тогтолцоог бий болгоход төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх.   
  8. Уул уурхай эрдэс баялгийн салбарын хөгжлийн зорилтыг хангах, технологийн дэвшлийг хурдасгаж өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд уул уурхайн компаниудад ажиллах хүчнийг хөгжүүлэх менежмент, хөрөнгө хүчийг зөв төвлөрүүлж, хөрөнгө оруулах замаар хамтран ажиллахыг нийт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн уул уурхайн байгууллага, ажил олгогчдод уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай! 

ЧУУЛГА УУЛЗАЛТАНД ОРОЛЦОГСОД

is loading comments...

Share |
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.219

Онлайнд 55 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +