ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

“Энержи Ресурс” ХХК-ийн нээлттэй өдөрлөгт урьж байна


Нийтэлсэн | 2010 02 26 04:23:56

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль “Энержи Ресурс” ХХК нь  бизнесийн салбарын дэвшилтэд техник технологи, мэдлэгийг шинжлэх ухаан, боловсролын салбартай уялдуулан хөгжүүлэхэд хамтран ажиллах мөн компанийн боловсон хүчний хэрэгцээ шаардлага, ажлын байранд тавигдах ур чадварыг  хангахуйц оюутан залуусыг бэлтгэх, ажлын байраар  хангах зэрэг оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж  байна. 2010 оны хамтын ажиллагааны хүрээнд   “Энержи Ресурс” ХХК-ний нээлттэй өдөрлөгийг Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төвөөс 2-р сарын 26-нд ШУТИС-ийн хурлын танхимд зохион байгуулах гэж байна. Нээлттэй өдөрлөгийн зорилго нь хамтын ажиллагааны үндсэн зорилгын дагуу бөгөөд дараах хөтөлбөрөөр явагдах юм.

ШУТИС-ийн Хурлын Танхимд: 2 сарын 26 / 14 цагаас /
Өдөрлөгийн хамрах хүрээ: ШУТИС-ийн  бүрэлдэхүүн сургуулиудын багш нар, 3,4-р курсын оюутнууд, магистр, докторантурт суралцагсад болон төгсөгчдийн хүрээнд зохиогдоно.

-    Компаний ерөнхий танилцуулга болон хэрэгжүүлж буй  төслүүдийн танилцуулга
•    М-Си-Эс группын танилцуулга
•    Компанийн танилцуулга
•    Ухаа худаг төслийн танилцуулга /video introduction/
•    Баяжуулах үйлдвэрийн танилцуулга
•    Цахилгаан хангамжийн төслийн танилцуулга
-    “Энержи Ресурс”-ийн нийт ажиллагсад, шинээр бий болж буй ажлын байрууд, түүнд тавигдах шаардлага болон ажилтан сонгон шалгаруулалт
-    ШУТИС-ийн  оюутанд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээлэл
-    Хүний нөөцийн бүрдүүлэлт / анкет тараагдана /

Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв
www.jobs-student.edu.mn
Т - Байр 306
Утас : 11-324590-1045

 


 

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар

Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Доржсүрэн

 

Share |
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.93

Онлайнд 16 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +