ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Оюутнуудад зориулсан ажил хэрэгч имидж бүрдүүлэлт, хувцаслалтын соёлын талаархи сургалт эхэллээ


Нийтэлсэн | 2010 02 25 23:34:23

ШУТИС-ын “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд Төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт ҮТДС дээр 2010 оны 02-р сарын 20-ноос явагдаж эхэллээ.


Тус сургалт нь ШУТИС-ын оюутнууд өндөр чадвартай мэргэжилтэн болж бэлтгэгдэхээс гадна нийгмийн дунд болон албан ажлын орчинд биеэ ажил хэрэгч байдлаар соёлтой авч явах,  өөрийгөө зөв таниулахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Сургалтын эхний хэсэг “Гоо сайхан имидж бүрдүүлэлт” сэдэвтэйгээр ҮТДС-ийн Хувцас судлал, дизайны салбарын багш нарын явуулж байгаа бөгөөд ХБС, МТС, ҮТДС, ЭХИС, УУС, БИАС, МХТС зэрэг сургуулиудын оюутнуудыг хамрагдаж байна.Энэ сургалт нь 02 сарын 27, 28 өдөр 9.30-17.30 цагийн хооронд үргэлжлэн явагдах болно.

Сургалтыг ШУТИС-ын “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс санхүүжүүлж байгаа тул оюутнууд  үнэ төлбөргүй суралцаж байгаа юм.

Сургалтын хоёрдугаар хэсэг нь “Хувцаслалт, биеэ авч явах соёл” сэдэвтэйгээр

2010 оны 03-р сарын 6- нд 9.30-17.30

2010 оны 03-р сарын 7- нд 9.30-17.30

2010 оны 03-р сарын 13- нд 9.30-17.30

2010 оны 03-р сарын 14- нд 9.30-17.30-нд явагдах тул та бүхнийг сургалтанд оролцохыг урьж байна.



Бүртгэл: 2010 оны 03-р сарын 5-ыг хүртэл ҮТДС-ийн 211 тоот

өрөөнд эсвэл uranchimegcsc@yahoo.com хаягаар буюу 99185045

утсаар холбогдож бүртгүүлнэ үү.

Share |
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.94

Онлайнд 17 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +