ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

Издательство “Горная книга-Монголия” салбарын vйл ажиллагаа явуулах судалгааны танхимын нээлтийн ажиллагаа боллоо.


Нийтэлсэн | 2010 02 09 02:12:09

2010 оны 02 сарын 05-ны єдєр Шинжлэх Ухаан Технологийн тєв номын санд ОХУ-ын “Мир горной книги” ассоциацийн “Горная книга” хэвлэлийн газрын монгол дахь салбар Издательство “Горная книга-Монголия”-ын vйл  ажиллагаа явуулах судалгааны танхимын нээлтийн ажиллагаа болж єндєрлєлєє. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор проф. Б.Дамдинсvрэн, Монгол Улсын анхны ерєнхийлєгч, Издательство “Горная книга-Монголия” салбарын ерєнхийлєгч проф.  П.Очирбат, Монголын уламжлалын академын тэргvvн, Шинжлэх Ухаан амьдрал сэтгvvлийн ерєнхий нарийн бичгийн дарга проф. Л.Дашням, Уул уурхайн хvрээлэнгийн захирал Б.Пvрэвтогтох, ШУТИС-ийн проректорууд, Бvрэлдэхvvн сургуулийн захирлууд, судлаачид, профессор багш нарын тєлєєлєл оролцлоо. Уг танхимыг ШУТИС-ийн УУИС-ийн санхvvжилтээр тохижуулсан бєгєєд  уул уурхай, геологи, эрчим хvч, барилгын салбарын сургалт-судалгааны номыг профессор, багш нар захиалгаар авах, эрдэмтдийн бvтээлийг гадаадын хэвлэлд нийтлvvлэхэд гvvр болж ажилладаг юм. Дашрамд дурьдахад Издательство “Горная книга-Монголия” салбарын ерєнхийлєгчєєр 2007 оноос эхлэн Монгол Улсын анхны ерєнхийлєгч проф. П.Очирбат, ерєнхий захирлаар Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сангийн захирал проф. Ч.Гульнар ажиллаж байна.

 


Шинжлэх Ухаан Технологийн тєв номын сангийн
Мэдээллийн ажилтан-номзvйч Ж.Баатарсvрэн

Share |
ШУТИС - 50 жил
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.95

Онлайнд 41 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +