ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.

ШУТИС-ийн багш нар шагнагдав


Нийтэлсэн | 2012 01 18 18:56:41

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 217 дугаар зарлигаар шагнагдсан хүмүүсийг БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр 2012 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шагналыг нь гардуулан өглөө.

“Алтан гадас одон”-гоор ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Ю.Болдбаатар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар БИАС-ийн дэд профессор Б.Оюунчимэг, ҮТДС-ийн тэргүүлэх профессор Л.Удвал, ахлах багш Д.Алтансүх, КТМС-ийн тэргүүлэх профессор Я.Базарсад, дэд профессор Л.Отгонцэцэг, УБПК-ийн багш С.Цэрэндолгор, ЭХИС-ийн ахлах багш Н.Цэвгээ,  ХБС-ийн тэргүүлэх профессор Г.Томтогтох, ГГТС-ийн сургалтын мастер Л.Чоён, Хангамж үйлчилгээ, барилгын ашиглалтын албаны үйлчлэгч Б.Чимэдлхам нар тус тус шагнагдлаа. Шагнал авсан багш нарыг ШУТИС-ийн хамт олон энэ сарын 16-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

 

 


ЗХШҮГ

Share |
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.216

Онлайнд 17 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +