ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ШУТИС-ийн Технологийн сан

ШУТИС-ийн Технологийн сан

 

ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг ахисан түвшинд хүргэх, эрдэм судлал, сургалт үйлдвэрлэлийн холбоог хангах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинэ бүтээл туурвих, зохион бүтээх авъяас чадварыг дэмжих, нийгэмд үйлчлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ШУТИС-ийн Ректорын 2004 оны  12 дугаар тушаалаар тус сургуулийн дэргэд Технологийн Сан байгуулагдсан билээ.

Энэхvv сан нь улсын захиалгат төсөл болон аж ахуйн гэрээт ажлын шимтгэлээс санхvvгээ бvрдvvлж байна. 2004-2009 оны хооронд 33 төслийг нийт 116,4 сая төгрөгөөр санхvvжvvлжээ. 3-4 сая төгрөгний санхvvжилттэй зарим нэгэн төслvvд маш амжилттай явагдан 100 гаруй сая төгрөгний санхvvжилт бvхий ШУТСангийн төсөл болон өргөжсөн байна.

ШУТИС-ийн Технологийн Сангаас санхvvжилт хvссэн төслийн саналыг жил бvрийн 4-р сарын 1-ний өдрийн дотор Шинжлэх Ухаан Технологийн Газарт /ШУТГ/ өгч болно. Төсөл шалгаруулах комисс 4-р сардаа багтан тухайн онд санхvvжилт хийх төслийг шалгаруулна.
-
ШУТГ-ын эрдэм шинжилгээний ажил хариуцсан ахлах мэргэжилтэн

доктор (Ph. D.) Т.Төрмөнх

 Утас 32 23 93,   дотуур утас 10 36

tormonch@yahoo.de

ШУТИС-ийн Технологийн сангийн 2008 оны төсөл

Технологийн сангийн ерөнхий мэдээлэл 

Технологийн сангийн 2009 оны нийт төслийн санал

Технологийн сангаас 2009 онд санхүүжилт авсан төсөл

 

 

 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.92

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +