ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Эрдэм шинжилгээний аж ахуйн гэрээт ажил

Аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний төслүүд /2008 он/

Эрдэм шинжилгээний аж ахуйн гэрээт ажлууд

Өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиудын багш нар оюутанд мэдлэг өгөхөөс гадна тэднийг удирдан, түүнчлэн өөрсдөө хамтран судалгааны баг бүрдүүлж эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Профессорын баг бол энэхүү сургалт, судалгааг хослуулах сонгодог нэгж юм. ШУТИС профессорын багийн нэгжтэй болсноор сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний аж ахуйн гэрээт ажлын тоо, цар хүрээ тогтмол өссөн байна.

ШУТИС-д хэрэгжиж буй эрдэм шинжилгээний аж ахуйн гэрээт ажлууд шинжлэх ухаан - үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, технологи дамжуулалтыг хурдасгах, эрдэмтэн багш нарын оюуны потенциалыг үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлуудад хандуулах зорилготой. Нөгөө талаар энэ нь судлаачдын санхүүгийн нэгэн эх үүсвэр болдог.

ШУТИС-ийн хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд:

  1. Эрдэнэтийн Уулын Баяжуулах Үйлдвэр
  2. ДЦС-ууд
  3. УБТЗ
  4. Багануур ХХК
  5. Шивээ-Овоо ХХК
  6. Монросцветмет
  7. ЭМЯ болон бусад байгууллагууд, компаниуд.
 

 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.94

Онлайнд 16 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +