ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САНГИЙН УЛСЫН ЗАХИАЛГАТ ТӨСӨЛ /2008 ОН/
Шинжлэх Ухаан, Технологийн Сан (ШУТСан) 1993 онд Шинжлэх Ухаан, Технологийн Сан байгуулах Засгийн Газрын тогтоол гарснаар 1994 онд ШУТСан байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. ШУТСангийн статусыг 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулиар баталгаажуулсан ба "...ШУТСан нь улсын захиалгатай шинжлэх ухаан технологийн төслийг санхүүжүүлж, төслийн үр дүнг үнэлэх байгууллага..." гэж тодорхойлжээ. ШУТСан эрдэм шинжилгээний ажлыг дараах 3 төслийн хэлбэрээр санхүүжүүлдэг. Үүнд: 1. Улсын захиалгат, тендерийн шалгаруулалтад оролцож гүйцэтгэсэн төсөл 2. Онолын суурь судалгааны ажил 3. Зэхэц ажил. ШУТСан нь зөвхөн онолын суурь судалгаа, улсын захиалгат төсөл санхүүжүүлээд зогсохгүй, эдгээр төслүүдийн үр дүнд бий болсон оюуны шинэ бүтээлийг цааш нь зэхэц ажлын хэлбэрээр санхүүжүүлж цех, жижиг үйлдвэр байгуулах боломж олгодог байна. ШУТСангийн улсын захиалгат төслийн саналыг жил бүр БСШУЯ-аар дамжуулан бусад яамдууд болон байгууллагууд авдаг. ШУТИС-ийн судлаачид ШУТИС-ийн ШУТГ-т төслийн саналаа өгнө. ШУТГ төслүүдийг нэгтгэн БСШУЯ-нд хүлээлгэж өгдөг. 2010 оны төслийн талаарх мэдээллийг эндээс харна уу /энэхүү мэдээлэл ШУТИС-ийн веб-хуудасны дотоод мэдээ болон зарлалд 2009 оны 10-р сарын 02-ны өдөр тавигдсан байгаа/. ШУТГ-ын эрдэм шинжилгээний ажил хариуцсан ахлах мэргэжилтэн доктор (Ph.D.) T.Tөрмөнх
Утас: 10 36, 99 03 03 79 Цахилгаан шуудан: tormonch@yahoo.de
|



