СЭЗГазар нь vндсэн чиг vvргийн дагуу дараах ажлуудыг хийж байна.
ШУТИС-ийн хэмжээнд баримтлах төсөв, санхүүгийн бодлого, журам заавар, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг зэргийг боловсруулан мөрдөн ажиллаж байна.
Төсвийн төсөл боловсруулах аргачлал, маягтуудыг боловсруулж, төсвийн үндэслэлийг сайжруулах, ном сурах бичгийн хүрэлцээ, интернэтийн үйлчилгээг өргөтгөх, багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлыг дэмжих болон захиргааны зардлыг бууруулах, бүхэлдээ зардлын норм боловсруулан мөрдүүлэх, ингэснээр бичиг хэрэг, шатахуун, шуудан холбооны чиглэлээр үргүй зардлыг багасгах, дадлагын ба сургалтын бичиг хэрэг, ном сурах бичиг, мэргэжил дээшлүүлэх, интернэт, оюутны болон багш нарын арга хэмжээний зардалд шинээр норм тогтоож, зардлын үр өгөөжийг дээшлүүлэх замаар зардлаа хэмнэх, зүй зохистойгоор зарцуулах бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Нягтлан бодогч нарын зөвлөгөөнийг жилд 3-5 удаа зохион байгуулж, шинэ мэдлэг, мэдээлэл өгч, цаг үеийн ажлын асуудлаар зөвлөлдөж, ажлын заавар зөвлөгөө өгч, нягтлан бодогч нарын ажлыг эхний болон сүүлийн хагас жилээр дүгнэж ажилладаг.
Түүнчлэн бүрэлдэхүүн сургуулиудын удирдлага, санхүүгийн ажилтнууд, СТС-ийн гэрээ, тооцоо хариуцсан ажилтнуудад хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх, заавар, зөвлөгөө тогтмол өгч байна.
Бүрэлдэхүүн сургуулиудаас ирүүлж буй мэдээ, тайлан, судалгааг нэгтгэж, холбогдох шинжилгээ дүгнэлтийг гаргаж, шийдвэрлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, ашиглалтыг сайжруулах, эд хөрөнгийн бүрэн хариуцлага тооцох гэрээ байгуулан ажиллаж байна.
Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх тухай батлагдсан аргачлалын дагуу төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бүртгэлийн бодлого, дансны нэгдсэн заавар, санхүүгийн тайланг гаргаж байна.
ШУТИС-ийн удирдлагын нэгдсэн системийн дэд хэсэг болох нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн санхүүгийн мэдээллийг боловсруулах программыг хэрэгжүүлэхээр 2003 оноос эхлэн ажилласны үр дүнд 2005 оны 05 сараас “Е-Account” санхүүгийн программыг бүрэлдэхүүн сургууль, нэгжид нэвтрүүллээ. Энэхүү программын хэрэглээний явцад хийх шаардлагатай сайжруулалтыг цаг тухай бүр хийсээр ирлээ.
Бид дотоод аудитыг жилийн ажлын хуваарьтайгаар байнга хийж байгаагийн зэрэгцээ сүүлийн 3 жилд санхүүгийн тайланд “Далайван-Аудит” ХХК-аар, 2009 онд “Сүлд-Аудит” ХХК-аар хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмжийг гаргуулж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
|
Мэдээ, тайлан
|
Хугацаа
|
Хаана
|
|
1
|
ШУТИС-ийн үйл ажиллагааны /бизнес/ төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлж батлууах
|
Жил бүрийн 01-р сард
|
Ректорын зөвлөл Удирдах зөвлөл
|
|
2
|
Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүнг нэгтгэн, танилцуулах
|
Жил бүрийн 02-р сард
|
Ректорын зөвлөл
|
|
3
|
Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн санхүү, аж ахуйн ажилтнуудын жилийн ажлын тайланг авч дүгнэх, дараа жилийн ажлын төлөвлөгөөг авч батлах
|
Жил бүрийн 02-р сард
|
СЭЗГ
|
|
4
|
Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн актлах хөрөнгийн материалыг бүрдүүлэн, Төрийн өмчийн хороогоор шийдвэрлүүлэх
|
2 жилд 1 удаа
|
БСШУЯам ТӨХороо
|
|
5
|
Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн данснаас хасах эргэлтийн хөрөнгийн материалыг хүлээн авч хянаж шийдвэрлүүлэх
|
2 жилд 1 удаа
|
Ректорын зөвлөл
|
|
6
|
Бүрэлдэхүүн 14 сургууль, 2 нэгжийн улирал, жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, нэгдсэн тайланг нэмэлт тодруулгуудын хамг гаргаж тушаах
|
Улирал бүрийн дараа сарын 25-ны дотор
|
БСШУЯам Сангийн Яам
|
|
7
|
Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн төсвийн зардлын гүйцэтгэл, өр, авлагын сарын мэдээг нэгтгэн, хүргүүлэх
|
Сар бүрийн 02-ны дотор
|
СЯ-ны Төрийн сангийн газар
|
|
8
|
Бүрэлдэхүүн сургуулиудын болон ШУТИС-ийн санхүүгийн нэгдсэн тайланд шинжилгээг хийж, дүнг хэлэлцүүлэх
|
Жил бүрийн
2-3-р сард
|
Ректорын зөвлөл Удирдах зөвлөл
|
|
9
|
ТАХХ, хөнгөлөлттэй зээл, ЗГМХ-ийн санхүүжилтийн тооцоо нийлэх
|
Улирал бүр
|
СТС
|
|
10
|
СТС-ийн санхүүжилт, ТАХЗардлын тооцоо хийж, сургуулиудад хуваарилах
|
Улирал бүр
|
Бүрэлдэхүүн сургууль
|
|
11
|
“ШУТИС-Хөгжил” сан дансны бүртгэлийг хөтөлж, сургуулиудтай тооцоо хийж, улирал, жилийн санхүүгийн, татварын тайлан гаргах
|
Сар, улирал бүр
|
СБД-ийн санхүү, татварын хэлтэс
|
|
12
|
Бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын төлбөрийн орлогын гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч нэгтгэх, дүнг хэлэлцүүлэх
|
01-р сарын 01 04-р сарын 01 07-р сарын 01 10-р сарын 01
|
Ректорын зөвлөл
|
|
13
|
Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн дээд боловсролын байгууллагын статистикийн ДБ-1-ээс, ДБ-14 хүртэлх мэдээллийг нэгтгэн, тушаах
|
01-р сарын 20 03-р сарын 10 07-р сарын 15 10-р сарын 01
|
БСШУЯам
|
|
14
|
Бүрэлдэхүүн сургуулиудын оны нэг кредитийн үнэлгээний тооцоог хийж, материал бэлтгэх, хэлэлцүүлж шийдвэрлүүлэх
|
Жил бүрийн
4-р сар
|
Ректорын зөвлөл Удирдах зөвлөл
|
|
15
|
Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн төсвийн төслийг хүлээн авч нэгтгэн, ШУТИС-ийн нэгдсэн төсвийн төслийг боловсруулж, хэлэлцүүлж, тушаах
|
Жил бүрийн 5,7-р сар
|
Ректорын зөвлөл БСШУЯам
|
|
16
|
Өөрийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтын төсвийг боловсруулан, хэлэлцүүлж батлуулах
|
Жил бүрийн 5,7-р сар
|
Ректорын зөвлөл БСШУЯам Сангийн Яам
|
|
17
|
Батлагдсан төсвийн сар улирлын хуваарийг хийж батлуулах
|
Жил бүрийн 12-р сар
|
БСШУЯам
|
|
18
|
Оршин суугаа газар нь тодорхойгүй өртэй хүнийг эрэн сурвалжлах ажлыг Цагдаагийн байгууллагатай зохион байгуулах
|
Жилийн турш
|
Цагдаагийн байгууллага
|
|
19
|
Шүүхийн шийдвэр биелүүлэх албан дээр байгаа холбогдох материалд ажиллагаа хийн барагдуулах
|
Жилийн турш
|
ШШБАлба
|
|
20
|
Бүрэлдэхүүн сургуулиудаас ирж байгаа өр, авлагатай холбоотой материалыг хүлээн авч, шийдвэрлүүлэх ажилд бэлтгэх
|
Жилийн турш
|
Цагдаа Шүүхийн байгууллага
|
|
21
|
Бүрэлдэхүүн сургуулиудыг төлөөлөн эрүү, иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцох
|
Жилийн турш
|
Бүх шатны шүүх
|
|
|
|
|
|
|
|