ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Бүтэц, зохион байгуулалт, үндсэн чиг үүрэг

Бvтэц, зохион байгуулалт


Өнөөдөр Санхүү эдийн засгийн газар нь Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Г.Дамдиннямын удирдлагын дор 10 орон тоотойгоор, бүрэлдэхүүний 17 сургуулийн санхүү, аж ахуйн ажилтнуудыг хамруулан нийт 60-аад ажилтны хүчийг нэгтгэн ШУТИС-ийн бүхий л үйл ажиллагааг үр өгөөжтэй явуулах, таатай бөгөөд хүртээмжтэй нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор  ажиллаж байна. Бидний дунд Санхүү банкны тэргүүний ажилтан-7, Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан – 1, Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан -1 ажиллаж байна.

Тус газрын даргаар доктор (PhD), профессор С.Төгс, нягтлан бодох бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтнээр мэргэшсэн нягтлан бодогч Ш.Цэнгэл, эдийн засагч-статистикчаар магистр Б.Нямбилэг, захиргааны ахлах ахлах нягтлан бодогчоор мэргэшсэн нягтлан бодогч Б.Алтантуяа, Хөрөнгө оруулалтын мэргэжилтнээр Л.Мөнх-Эрдэнэ, өр барагдуулах ажилтнаар Б.Ганбаатар, тооцооны нягтлан бодогчоор Н.Баярмаа, хангамжийн ажилтнаар С.Өлзийт, кассын нярваар Ч.Эрдэнэхишиг нар тус тус ажиллаж байна.

Vндсэн чиг vvрэг:

 

  • Төсөв, санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулах,  бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийг санхүү, эдийн засгийн удирдлагаар хангах
  • ШУТИС-ийн нэгдсэн төсвийн төслийг төлөвлөх, батлагдсан төсвийг хуваарилах, төсвийн зарцуулалтанд хяналт тавих
  • Үндсэн хөрөнгийн ашиглалт, эргэлтийн хөрөнгийн эргэцийг сайжруулах, хөрөнгийн удирдлага зохицуулалтыг хэрэгжүүлэх
  • Санхүүгийн болон удирдлагын бүртгэлийн мэдээлэл боловсруулах, тайлагнах, удирдлагыг мэдээллээр хангах

 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.216

Онлайнд 54 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +