ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Оршин суух зөвшөөрөл

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу, хүчин төгөлдөр паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичигтэй гадаадын иргэн Монгол улсын эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл, энэ хуульд заасан үндэслэлийн дагуу Монгол улсад зорчиж, оршин сууж болно.

Монгол Улсад Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай ажахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон тэдэнтэй адилтгах албан тушаал эрхлэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэнийг албан хэргээр удаан хугацаагаар оршин суугчгэнэ.

Албан хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл авах, бүртгүүлэхэд тухайн гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж дараах бичиг баримт бүрдүүлнэ;

13 гадаадын иргэнийг тус улсад тодорхой хугацаагаар ажиллуулах талаар төрийн захиргааны төв буюу түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрөл,

- Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах бол Гадаадын хөрөнгө оруулалт гадаад худалдааны агентлагаас олгосон карт.//

- Хөдөлмөр эрхлэхээр бол Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгосон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл.

- Суралцахаар ирэгч нь БСШУЯ-наас олгох суралцах зөвшөөрөл.

14 Оршин суугаа засаг захиргааны тодорхойлолт.

15 Хүлээн авсан байгууллагын хүсэлт.

16 гэр бүлийн гишүүдтэйгээ ирсэн бол гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ буюу түүнийг орлох баримт бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.

17 Паспортын хуулбар,

18 Хүчин төгөлдөр паспорт.

19 Мэдүүлгийн хуудас,

20 30000 төг/ сунгалт 15000/.

21 3х4 см-ийн зураг 1 ш.

 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.219

Онлайнд 51 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +