ШУТИС-ийн 2010/2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ТАЙЛАН
БСШУЯ-аас батлан гаргасан “Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг үндэслэн, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд оюутан элсүүлэх журмыг боловсруулан гаргаж, Зууны мэдээ сонины 2010 оны 03 сарын 18-ны өдрийн дугаар, ШУТИС-ийн web хуудсаар дамжуулан олны хүртээл болголоо. Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтыг нийт элсэгчдээс авч байгаатай холбоотойгоор, ШУТИС-д элсэн суралцах хүсэлт гаргасан элсэгчдийн бүртгэлийг on-line хийж, Голомт, Худалдаа хөгжлийн банкууд болон тэдгээрийн гишүүн банкны карт ашиглан е-төлбөрийг зохион байгуулсан. Элсэгчдийн онооны жагсаалтыг тусгай програм хангамжийн тусламжтайгаар гарган, болзол хангасан элсэгчдийн цаашид суралцах мэргэжлийн сонголтыг хийлгэв. Элсэлтийн үйл ажиллагааг Элсэлтийн төв комисс удирдлагаар ханган зохион байгуулсан бөгөөд элсэлтийн комисст бүрэлдэхүүн сургуулиудаас нийт 50 багш ажилтан ажилласан ба үйлчилгээ аж ахуйн хэсэгт 7 хүн ажилласан байна. Элсэлтийн комиссыг элсэгчдийн бүртгэлийн бааз бүрдүүлэлт, онооны жагсаалт гаргах зэрэг шаардлагатай дэд програм хангамжийг боловсруулж ашиглалаа. Элсэлтийн ажлын график дараахь хуваарийн дагуу явагдав. Үүнд: БҮРТГЭЛ: 2010 оны 06.28- 07.04-ны өдрүүдэд 24 цагийн турш Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн элсэгчийн вэб хаягаар бүртгэв. ХАР ЗУРГИЙН ШАЛГАЛТ: 2009 оны 07 сарын 6-ны өдөр 10.00 цагаас зохион байгуулагдав
2009/10 оны хичээлийн жилд БСШУЯ-аас батлагдаж ирсэн хяналтын тооны дагуу ШУТИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудад нийт 4888 оюутан I ээлжийн сургалтаар, 1557 оюутан II ээлжийн сургалтаар шинээр элсэн суралцахаар болсон. ШУТИС-ийн бүрэлдэхүүн 4 сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгсөгчдөөс “ШУТИС-ийн элсэлтийн журам”-ын 4.12-д заасан болзол хангасан 203 төгсөгчдөд бакалаврын сургалтаар шууд элсүүлэн сурах эрх олгон хуваарь сонголт хийлгэв. ШУТИС-д элсэн суралцах хүсэлт гаргасан элсэгчдийн 1448 өргөдлийг тусгай програм хангамжийн дагуу 2010 оны 08 сарын 24-29 – ний өдрүүдэд www.elselt.edu.mn интернэт хуудсаар хүлээн авсан болно. 2010-2011 оны хичээлийн жилд элсэгчдийг бүрэлдэхүүний сургуулийн сургалтын албад дээр бүртгэх явцад орон нутагт МИДСК-с томилогдон ажилласан элсэлтийн комиссуудын буруутай үйл ажиллагааны улмаас зарим мэргэжлийг буруу бүлэглэсэн байсан нь хүндрэл үүсгэж байсан болно. Мөн БСШУЯ-ны сайдын элсэлтийн хяналтын тоо баталсан тушаал дээр тус сургуулийн зарим мэргэжлүүдийг багцалж баталсныг ШУТИС-ийн элсэлтийн комисс задаргаа хийж МИДСК-с томилогдсон элсэлтийн шалгалтын комиссуудад тайлбарлан аймгуудад хүргүүлсэн болно. Гэвч зарим аймагт (Хөвсгөл, Хэнтий, Багануур дүүрэг) ажилласан комисс нь сайдын багцалсан мэргэжилтэй тушаалыг баримталж хуваарь сонголт хийлгэсэн нь бүртгэлийн явцад хүндрэл учруулж байсан ба ШУТИС-ийн элсэлтийн комисс нь дахин мэргэжил сонголтыг хийлгэсэн болно.
2010/11 оны хичээлийн жилд элсэгчдийн тоо нь өмнөх хичээлийн жилийнхээс 740 элсэгчээр илүү байгаа нь Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй ажил болох сургуулиудын бүтцийн өөрчлөлттэй болон техник, технологийн мэргэжилтний эрэлт хэрэгцээтэй холбоотой юм.
Өнгөрсөн хичээлийн жилийн бүртгүүлсэн элсэгчдийн тоотой харьцуулахад нийт бүртгүүлсэн элсэгчид 666 элсэгчээр буурсан, Хичээл 1-ийн дундаж оноо 1.58 оноогоор, Хичээл 2-ын дундаж оноо 35.73 оноогоор тус тус өссөн байна. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2009 оны 08 сарын 18-27-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд ын сургалтын албад дээр бүртгэл явууллаа. ШУТИС нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтанд дүүргийн шалгалтын төв болсонтой холбогдон шалгалт зохион байгуулалтын бүх асуудлыг хариуцан ажилласан бөгөөд энэхүү шалгалтын ажиллагааг ШУТИС-ийн зүгээс томилогдсон ажлын хэсэг 2010 оны 06 сарын 12,13,14 –ны өдрүүдэд зохион байгуулав.
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||



