ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ОУДБСТ 2008-2009 oны хичээлийн жилд хийсэн ажлын тайлан

 

ОУДБСТ нь 2008-2009 оны хичээлийн жилд төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлсэн болно.Үүнд:

  • 1. Дээд боловсролын удирдлагын чиглэлээр шинээр 7 магистр оюутан, 8 доктор оюутан элсүүлж сургалтын намар, хаврын улирлын хичээлийн хуваарь гаргаж, хичээл сонголт хийлгүүлэн сургалт явуулав.
  • 2. Багш нарт сургах арга зүйн боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг гаргаж, багшлах эрхийн үнэмлэх олгох сургалтыг нэг удаа зохион байгуулан явуулж 33 хүнд багшлах эрхийн үнэмлэх олгосон байна.
  • 3. Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлыг 3 дугаар сард зохион байгуулан явууллаа.
  • 4. Профессорын семинарыг 6 удаа магистр, доктор оюутнуудад хийсэн болно.
  • 5. "Дээд боловсролын сургалтын ажлыг багц цагийн үндсэн дээр зохион байгуулах ажлын үр дүнг үнэлэх нь" сэдэвт төслийг боловсруулж, Шинжлэх ухаан, технологийн сангийн тендерт оролцож шалгарсан бөгөөд магадлан итгэмжлэгдсэн 50 их, дээд сургуулийн хэмжээнд судалгаа авсны үндсэн дээр боловсруулалт хийж тайлан бичиж, зөвлөмж гарган БСШУЯаманд хүлээлгэн өгсөн болно.
  • 6. Төслийн үр дүнгээр "ШУТИС-ийн сургалтын ажлыг багц цагийн үндсэн дээр зохион байгуулсан ажлын үр дүнгийн үнэлгээ" сэдэвт ном бичиж бүрэлдэхүүн 14 сургуулийн тэргүүлэх профессоруудын албан ажлын хэрэгцээнд зориулан хүргүүлсэн болно.
  • 7. Дээд боловсролыг шинэчлэх чиглэлээр БСШУЯ-ны Сайдын тушаалаар байгуулсан 14 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт орж ажиллан их, дээд сургуулийн чанарын шалгуур тогтоож үнэлгээ хийх, судалгааны их сургуулийн суурийг тавих, шинэчлэлийг дэмжсэн санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ механизм бүрдүүлэх чиглэлүүдээр асуудлууд боловсруулахад оролцож ажилласан болно.
  • 8. Гадаадын их, дээд сургуулиудын дэргэдэх Олон улсын боловсрол судлалын төвүүдтэй харилцаа тогтоох замаар харьцуулсан судалга хийж байна.
  • 9. "Дээд боловсролын менежмент: онол арга зүй харьцуулсан судалгаа" ном бичиж хэвлүүлэв.
  • 10. "Дээд боловсролын өөрчлөлт шинэчлэлт" сэтгүүл гаргаж нийтийн хүртээл болгов.

 

Тайлан бичсэн                                  Л.Болдбаатар

 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.93

Онлайнд 13 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +