ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Оюутны хөгжлийн төвийн тайлан 06/07

1.Оюутны эрүүл мэндийн талаар Төрөөс  хүн амын эрүүл мэндийн талаар авч буй арга хэмжээг хэрэгжүүлэх оюутнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор дүүргийн Нийгмийн даатгалын газартай хамтран оюутнуудыг “ эрүүл мэндийн даатгал”-д хамруулах ажлыг 2 удаа зохион байгуулан, одоогийн байдлаар ЭХИС, ҮТДС- иас бусад сургуулиуд даатгалд бүрэн хамрагсан.Дээрхи 2 сургууль 60% хамрагдаад байна.Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн газартай хамтран 7 хоног бүрийн Бямба, Ням гаригуудад оюутнуудыг “нарийн мэргэжил”-ийн  эмчийн үзлэгт үзүүлэх зорилгоор оюутны байранд амьдарч байгаа оюутнуудад байрын оюутны зөвлөлөөр дамжуулан зарлал хүргүүлээд байна.Сургуулийн хүний их эмчийн салбартай хамтран эрүүл мэндээ сахин хамгаалах, улирлын чанартай гардаг халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжүүдийг бэлтгэж байна.Мөн ДОХ бэлгийн замын халдварт өвчнүүдээс сэргийлэх “зурагт хуудас”-уудыг наах тараах ажлуудыг ТИСОХ-ийн  Клубүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулсан.Үр хөндөлт, түүнээс гарах хор уршгийн талаар оюутан КТМС-ийн оюутан Дэмбэрэлсүрэн   лекц бэлтгэн 2 удаа ушниж  40 гаруй оюутан хамрагдсан.2. Сургалтын төлбөр, сан, тэтгэлэгт хамруулах талаар. Сургалтын төрийн санд хамрагдах ажлыг зохион байгуулан ажилласан бөгөөд үзүүлэлтүүдийг хүснэгтэр гаргав.

 

Тогтоолын дугаар Хамрагдсан оюутан Мөнгөн дүн  
1 ЗГ-ын 2000 оны  96-р тогтоолоор 1500 14.302.000  
Хөнгөлөлттэй зээл 1206 98.734.000  
Буцалтгүй тусламж 257 27.558.004  
тэтгэлэг 257 12.228.000  
шагналд 37 4.440.000  
2 ЗГ-ын 2000 оны 158-р тогтоолоор 2684 279.640.000  
Нэн ядуу 1841 19.183.004  
Нэг өрхийн з суралцагч 316 33.453.008  
Малчин өрхийн 527 54.351.008  
3 ЗГ-ын 2000 оны 201-р тогтоолоор 2438 26.947.000  
  1.     “ Намар”-ын улиралд “Төрийн сан”-д хамруулах  ажлыг хийж гүйцэтгэх  комиссын бүрэлдэхүүнд манай төвийн 2 ажилтан ажиллаж байна.Мөн энэ оны эхний улиралд амралтаар орон нутагт амраад ирсэн  1303 оюутанд 38.201.004 төгрөгийн  замын зардлын тооцоог гарган, “ Сургалтын төрийн сан”-гаас авч өгөх ажлыг зохион байгуулсан.Тайваны Засгийн Газрын тэтгэлэгт хамруулах ажлыг уламжлал ёсоор Onlain-аар болон сургалтын албадуудаар дамжуулан  авч шалгаруулалтыг  Оюутны Холбоотой хамтран хийж сурлага сайтай амьдралын боломж муутай  МТС-иас1 оюутан, УУИС-иас 1 оюутан, хөгжлийн бэрхшээлтэй МС-ийн оюутан Төмөрбаатар овогтой  Тунгалагсайхан, МИС-ийн  Самдинцоодол овогтой Солонгобаяр   нарыг шалгаруулан тодорхойлож эдгээр оюутнууд  тэтгэлэг авсан.Хичээлийн шинэ жилийн нээлтээр олгодог “Ректорын нэрэмжит тэтгэлэг”-ийн шалгаруулалтыг журмын дагуу явуулан шалгарсан 3 оюутан өөрсдийн саналаар, сургалтын төлбөрийн хуучин ханшаар тус бүр 330.000 төгрөгийн тэтгэлэг авсан.Үүнд:
  1. Дүүрэнгийн Төрболд  -  ХоМТС-ийн 4-р курс
  2. Пуужингийн Тунгалаг – ХүУС-ийн    4-р курс
  3. Сугирдоржийн Очир-Эрдэнэ – БИС 4-р курс

2007-2008 онд Голомт банкны тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тэтгэлгийн болзол шаардагдах материал бүрдүүлэлт, хаана хандах талаар заавар зөвлөмжүүдийг өгч ажилласан.“Тоёота-ШУТИС” сангийн шалгаруулалтын материалыг Onlain-аар болон бэлэн материалаар авч шалгаруулахад бэлэн болоод байна.3.Оюутны байр3-р сард “Цасны өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулан 5 байрны оюутнуудыг Богинын аманд автобус түрээслэн аваачиж ,v     олс таталтынv     уулын оргил булаацалдахv     цасны барилдаан зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулан 1-р байранд  МИС-ийн байр2-р байранд  ҮТДС-ийн байр 3-р байранд  БИС-ийн байр эхний байруудыг эзлэсэн.Хаврын улиралд уламжлал болон зохиогддог “Манай байр-миний гэр” өдөрлөгийн хүрээнд Волейбол,Сагсан бөмбөг, Одон бөмбөг, Шатрын тэмцээнүүдийг Оюутны Холбоотой хамтран зохион байгуулан 1-р байранд ХоМТС-ийн байр2-р байранд КТМС-ийн байр3-р байранд ҮТДС-ийн байрууд шалгарч эхний 2 байр Теннисний ширээ, 3-р байр хөлдөөгчөөр шагнагдсан.Оюутны байруудын барилга, дотоод ажилтай таницах ажлыг 3,4,5-р саруудад сургуулийн удирдлага, Оюутны холбоотой хамтран хийж тайлан бичсэн. Энэ хичээлийн жилээс байранд амьдрах оюутнуудыг Оюутны холбоо зохион байгуулан ажиллаж түүнд туслах,хяналт тавих үүргийг манай төв гүйцэтгэлээ.Одоогийн байдлаар оюутны байгууллагын талаар манайд ирсэн гомдол санал үгүй байна.Оюутны 1- байранд зохиогддог “Алтан намар-ургацын баяр”-т  оролцон эрүүл аж төрөх үндсэн хүчин зүйлүүдийн нэг болсон зөв хооллолтын талаар танин мэдэхүйн тустай өдөрлөг болсон гэж дүгнэж  энэ ажлыг дэмжих дэлгэрүүлэх зорилгоор бусад байрын оюутны зөвлөлүүдэд мэдээллийг хүргэн оюутны 2-р байр 10-р сарын 19 нд дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан.Оюутны 1-р байрын эрхлэгч Жадамбаа багшийн ажилын төлөвлөгөө, төсөвтэй танилцан түүний ажлын оновчтой арга туршлагыг бусад байруудад нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд  байна.Үүнээс үүдэн бусад байруудын эрхлэгчдийн болон үйл ажиллагааны дэвшилттэй оновчтой зүйлүүдийг харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгааг олж мэдэв.Байрын оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийн талаархи мэдээг авч сургуулийн захиргаанд санал оруулахаар бэлтгэж байна.

  1. Эрдэм шинжилгээний ажлын талаар.

2006 оны “ Эрдмийн чуулганы “ материалыг хэвлэлтэнд бэлтгэн хэвлүүлж зохих газрууд болон хувь хүмүүст хүргүүлсэн.2007 оны “Эрдмийн чуулган”-ыг 2 үе шаттайгаар амжилттай зохион байгуулан явуулсан.Энэ удаагийн чуулганы үйл ажиллагаанаас хархад илтгэл болон илтгэгчдийн ур чадвар өсөн нэмэгдэж байгаа боловч сонсогчдын тоо цөөн байгаа нь, чуулган  зохиогдож байгаа гаригийг сольж турших санааг төрүүлсэн.Мөн бэлтгэл ажлыг арай эртнээс эхлүүлэн хийх хэрэгтэй байдаг юм байна.

  1. Урлаг уран сайхны ажлын талаар.

Сургуулийн хэмжээнд оюутны урлагийн наадмыг 2 үе шаттайгаар, Оюутны холбоотой хамтран зохион байгуулж  авъяаслаг оюутнуудыг тодруулан  уран сайханчдын нэгдсэн тоглолтыг Залуучуудын Соёлын төвд тоглуулж  оюутан залуустаа сонирхуулсан.Олон Улсын  эмэгтэйчүүдийн баярын өдөр мартын 8-ны баяраар эмэгтэй багш, оюутнууддаа Оюутны холбооны бие бүрэлдэхүүн концерт тоглож баяр хүргэх үйл аиллагааг зохион байгуулсан.Байнгын ажиллагаатай  цэнгээнт бүжгийн “Хос уянга” хамтлаг, Реп бүжгийн хамтлаг, Хөгжөөн дэмжигч охидын хамтлагууд ажиллаж байна.Хос  уянга хамтлаг УБ хотын хэмжээнд зохиогдсон тэмцээнд 2-р байр, Эрдэнэт хотноо зохиогдсон Улсын уралдаанд 3-р байрт шалгарсан.Тус хамтлагийг бэлтгэн оролцуулсан багшийг Хөгжим бүжгийн колледжоос гэрээгээр авч ажиллуулсан.Одоо бүрэлдэхүүн 4 сургуулийн оюутнуудаас бүрдсэн дөрвөл дуучдын хамтлаг бэлтгэл сургуулилалтаа хийж дуусгаад клип хийхэд бэлэн болоод байгаа боловч төсөвийн асуудлыг шийдэж чадахгүй хүлээгдээд байна.6.Биеийн тамирын хичээлийн талаар.Спортын 7 төрлөөр 8 багш 966 оюутанд  640 цагийн хичээл сургалтын ажлыг явуулж 136 цагийн  сорил,үүний дотор сагсан бөмбөг 56 цаг, волейбол 26 цаг, хөл бөмбөг 4 цаг, аэробик 16 цаг,айлйл 24 цагийн  сорил шалгалтуудыг авсан болно.Хаврын улиралд Явган аялалын болон хөл бөмбөгийн хичээлүүдийг хөтөлбөрт оруулан туршсан нь оюутнуудын сонирхолд нийцсэн тул  цаашид сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулахаар тогтсон.Эрүүл мэндийн 3-р бүлэгт хамрагддаг оюутнуудыг Эмчилгээний биеийн тамирын хичээлээр бие бялдрыг нь чийрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Бээжин хотын Спортын Их Сургууль дээр Биеийн тамирын 7 багш туршлага судлах мэргэжил дээшлүүлэх ажлыг  хийж  “Сертификат” авсан.Сургалтын агуулга, хөтөлбөр , төлөвлөгөөг боловсронгуй болгох талаар байнгад анхааран ажиллаж байдаг. “Е” сургалтын хөтөлбөрийг спортын тодорхой төрлүүдээр бэлтгэхээр багш нарт хуваарилаад байна.    7. Спортын уралдаан тэмцээний талаар. Оюутнуудын чөлөөт цагийг идэвхитэй өнгөрүүлэх зорилгоорШУТИС-ийн хэмжээнд 42 удаа уралдаан тэмцээн удирдан зохион байгуулсан.Энд давхардсан тоогоор 6810 оюутан хамрагдсан.Спорт аялалын Оюутны Улсын аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн шигшээ багууд 1,2-р байр, МИДСК-ын нэрэмжит Оюутны Лигийн тэмцээнд ШУТИС-ийн эрэгтэй эмэгтэй шигшээ багууд 1-р байр,Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнд ШУТИС-ийн эрэгтэй шигшээ баг 2-р байр, эмэгтэй шигшээ баг 3-р байр тус тус эзлэсэн.Хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Спорт алхааны 10км төрөлд  УУИС-ийн оюутан Түвшинсайхан 1-р байр, эмэгтэй 5 км-ийн спорт алхааны төрөлд оюутан  Байгальсайхан  3-р байр, багш Баатарзоригт Зээрэнцэг, Бөөрөнцөг, 3-ын харайлтын төрөлд 2,3,3-р байруудыг эзлэсэн.8. Бусад ажлын талаар.Оюутны өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг шударга, зарчимч даяаршилтай хөл нийлүүлэн алхах шинэ иргэдийг төлөвшүүлэх зорилготой байлгахын төлөө хамтран ажиллах арга замуудыг судлан ажиллаж байна.Оюутны сурах орчныг таатай байлгахын тулд хичээлийн байрын цэвэрлэгээ ариун цэвэрт анхаарал тавин, үйлчилгээний ажилчидтай хамтран ажиллаж ирлээ.1-р сар,6-р саруудад диплом гардуулах ёслолын ажиллагааг, 5-р сард Хонхны баярын,9-р сард хичээлийн шинэ жилийн нээлтийн  арга хэмжээг Оюутны холбоотой хамтран зохион байгуулсан.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.94

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +