Ректорын 2009 оны 162 тоот тушаалын 2-р хавсралт
ШУТИС-ИЙН ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийтлэг vндэслэл
1.1 ШУТИС-ийн дотоод хяналт шалгалт нь Монгол улсын хууль, тогтоомж болон ШУТИС-ийн дvрэм журам, Ректорын тушаал, шийдвэрийн хэрэгжилт, санхvv, өмч хөрөнгийн бvртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, сургалтын vйл ажиллагаанд хяналт тавьж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчил дутагдлыг илрvvлж арилгуулах замаар хууль тогтоомж, стандартыг нийтээрээ хэрэгжvvлдэг хэвшил тогтооход оршино. 1.2 Дотоод хяналт шалгалт нь ил тод, шударга, бодитой байх зарчимд vндэслэнэ. 1.3 Дотоод хяналт шалгалтыг зохих хууль, журмын хvрээнд батлагдсан удирдамжийн дагуу явуулна. 1.4 Дотоод хяналт шалгалтыг тодорхой бус гомдол, нэр, хаяггvй мэдээллээр явуулахыг хориглоно. 1.5 Дотоод хяналт шалгалт нь дараах хэлбэрvvдтэй байна. Vvнд: • Төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус • Орцын, явцын, гарцын • Байнгын ба гэнэтийн 1.6 Дотоод хяналт шалгалт нь хамрах хvрээг тогтоож удирдамж батлуулах, холбогдох хяналт шалгалт хийх, vнэлгээ дvгнэлт гаргах, зөвлөмж өгөх, тайлагнах vе шатуудтай байна. 1.7 Энэхvv журмыг ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургууль, хvрээлэн, төв, бусад нэгжийн vйл ажиллагаанд дотоодын хяналт хийхэд мөрдөнө. Харъяа сургуулиудад зөвхөн сургалтын vйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжvvлнэ.
Хоёр. Байгууллагын дотоод vйл ажиллагаанд тавих хяналт шалгалт
2.1 Их сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дvрэм журмуудыг Монгол улсын хууль тогтоомжид нийцvvлэн гаргах, хууль тогтоомж, удирдах дээд байгууллагын шийдвэр, их сургуулийн дvрэм, журам, заавар, Ректорын тушаал, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих vvргийг Ректорын ажлын алба хvлээнэ. 2.2 Холбогдох хууль, тогтоомж, тушаал шийдвэр(хугацаатай, хугацаагvй)-ийн холбогдох зvйл, заалт бvрээр “Архив, албан хэрэг хөтлөлтийн vндсэн заавар”-ын дагуу бvртгэл хөтлөх, хэрэгжvvлэх, профессор, багш, ажилтан, ажилчдын нийгмийн даатгалын дэвтэр, хувийн хэрэгт зохих тэмдэглэл, баяжилт хөдөлгөөн хийх, сахилга дэг журам, ажлын цаг ашиглалтанд хяналт тавих ажлыг Ректорын ажлын алба, сургууль, хvрээлэн, төвийн захирал, захирлын туслах нар хариуцан гvйцэтгэнэ. 2.3 Бvрэлдэхvvн сургууль, хvрээлэн, төв, газар нэгжvvд өөрийн дотоод vйл ажиллагааны ажил хэрэгч, шуурхай байдалд байнгын хяналт тавьж, зарчимч шаардлага, шударга шvvмжлэлийг дээдлэн, сургуулийн хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтонд заасан ажлын байранд тавигдах шаардлагыг чанд баримталж ажиллана. Гурав. Сургалтын vйл ажиллагаанд тавих хяналт шалгалт
3.1 Их сургуулийн сургалтын vйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, хяналт тавих, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах vvргийг Сургалтын проректор, Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, бvрэлдэхvvн болон харьяа сургуулийн захирал хvлээнэ. 3.2 Сургалтын нэгдсэн хуанли, хичээлийн нэгдсэн хуваарь, хичээлийн стандартын дагуу сургалтын vйл ажиллагаа явагдаж буйд өдөр тутам хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг тухай бvрд нь засаж, залруулах ажлыг сургалтын хяналт хариуцсан мэргэжилтэн, бvрэлдэхvvн болон харъяа сургуулийн дэд захирал, тэргvvлэх профессор, тэнхмийн эрхлэгч нар хариуцан гvйцэтгэнэ. 3.3 Оюутны хичээллэлтийн явц, vр дvн, хичээлийн ирцэд тавих хяналтыг тэргvvлэх профессор, тэнхмийн эрхлэгч, зөвлөх багш, сургалтын албаны ажилтан нар хариуцна. 3.4 ШУТИС-ийн “Профессор багш нарын ажлын кредит тооцох журам”-ын дагуу профессор, багш нарын гvйцэтгэсэн кредитийн тооцоог тэргvvлэх профессор, тэнхмийн эрхлэгч хийж, дэд захирал хянан, захирал баталгаажуулна.
Дөрөв. Санхvvгийн vйл ажиллагаанд тавих хяналт
4.1 Санхvvгийн хяналтыг их сургуулийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэн зохих зөвлөмж, удирдамжийн дагуу дараах чиглэлээр явуулна. Vvнд: 4.1.1 Сургууль, нэгжийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдал 4.1.2 Анхан шатны болон нягтлан бодох бvртгэлийн аргачлал, заавар, журам, стандартын хэрэгжилт 4.1.3 Төсвийн төлөвлөгөө, гvйцэтгэл, зардлын нормын мөрдөлт
Тав. Авах арга хэмжээ, хvлээх хариуцлага
5.1 Дотоод хяналт шалгалтын vр дvнг Ректорын зөвлөлийн болон захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцvvлж, зохих шийдвэрийг гаргуулна. 5.1.1 Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас сургуульд учирсан хохирлыг буруутай этгээдээр төлvvлэх ба хохирлыг хэд хэдэн албан тушаалтан хариуцахаар бол суутгалыг албан тушаалтан тус бvрт тогтоосон хувь хэмжээгээр ногдуулна. 5.1.2 Хөдөлмөрийн гэрээгээр болон албан тушаалын тодорхойлолтод заасан ажил vvргээ хангалтгvй биелvvлсэн, сургуульд мөрдөж байгаа дvрэм, журам, зааврыг зөрчсөн, хугацаатай vvрэг даалгаврыг хугацаанд нь биелvvлээгvй албан тушаалтнуудад Хөдөлмөрийн тухай хууль болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу Ректорын болон захирлын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна.
|