ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ШУТИС-Д АЖИЛЛАЖ БУЙ АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ


Ректорын 2009 оны 162 тоот
тушаалын 1-р хавсралт


ШУТИС-Д АЖИЛЛАЖ БУЙ АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР
ЭРХЛЭЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1. ШУТИС-ийн дvрэмд заасан удирдах, захиргааны, сургалтын болон эрдэм шинжилгээний албан тушаалд ажиллаж буй ахмад настны хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, их сургуулийн дvрэм, журмын хvрээнд зохицуулахад энэхvv журмыг баримтална.
1.2. Энэхvv журмыг ШУТИС-ийн нийт ажиллагсад дагаж мөрдөнө.

Хоёр. Ахмад настан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх, хөдөлмөр эрхлэх vйл ажиллагаа

2.1. Хуулиар тогтоосон өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх vvссэн ахмад настан тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх, тэтгэвэр тогтоолгосны дараа vргэлжлvvлэн ажиллах тухай хvсэлтээ Ректорын ажлын албанд гаргана.
2.2. Их сургуулийн vндсэн чиг vvрэг, vйл ажиллагааны онцлогийг харгалзан ахмад профессор, багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлага, ур чадварыг өвлөн авах vvднээс vргэлжлvvлэн ажиллах хvсэлт гаргах эрхийг зөвхөн профессор, багш нарт олгоно.
2.3. Профессор, багш нар өндөр насны тэтгэвэр тогтоолгохгvйгээр, эрхэлсэн албан тушаал дээрээ vргэлжлvvлэн ажиллах хугацааг 65 насаар хязгаарлана.
2.4. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хvсэлт гаргасан ахмад настныг Ректорын тушаалаар ажлаас чөлөөлнө.                                                                                               
2.5. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон профессор, багшийг гэрээгээр ажиллуулахад дараах зарчмыг баримтална. Vvнд:                          
2.5.1. Vргэлжлvvлэн ажиллах хvсэлт гаргасан профессор, багшийн vйл ажиллагааны vр дvн, мэргэжлийн тvвшний vнэлгээ, туршлага, эрvvл  мэндийн байдал, ажиллах сургууль, баг, тэнхмийн багш нарын хvрэлцээ, цагийн ачаалал, эдгээр нэгжийн санал зэргийг харгалзан 50%, 25%-ийн багшаар болон зөвлөх профессороор тус тус ажиллуулах асуудлыг тухай бvр нь Ректорын тушаалаар шийдвэрлэж байна.
2.5.2. “Профессор багш нарын ажлын кредит тооцох журам”-д заасны дагуу ахмад профессор, багшийн цагийн ачаалал, цалингийн хэмжээг тогтооно.
2.5.3. Гэрээгээр ажиллах ахмад профессор, багш их сургуулийн дvрэм, хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтонд заагдсан vvргээ хангалтгvй биелvvлбэл хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхийг ажил олгогч эдэлнэ.
2.6. Ахмад профессор, багшийн ажлын vндсэн чиглэл нь залгамж халаагаа бэлтгэх, судалгаа, шинжилгээний ажил гvйцэтгэх болон удирдах, сургалт, эрдэм шинжилгээний материаллаг баазыг бэхжvvлэх, ахисан тvвшний сургалтанд оролцоход оршино.
2.7. Ахмад настан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хvрмэгц болон vргэлжлvvлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц ажлаас чөлөөлөгдөх хvсэлтээ гаргаагvй нь ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхөд саад болохгvй.

Гурав. Тэтгэмж олгох
 
3.1. ШУТИС-д ажиллагсад өндөр насны тэтгэвэрт гарахад Боловсролын тухай хууль, Их сургуулийн тухайн хичээлийн жилийн Хамтын гэрээнд заасны дагуу зохих тэтгэмж олгоно. 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.93

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +