ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ШУТИС-ИЙН БVРЭЛДЭХVVН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Ректорын 2008 оны 11-р сарын 13-ны
                                                                                 өдрийн 331 тоот тушаалын хавсралт


ШУТИС-ИЙН БVРЭЛДЭХVVН СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1. ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирал(цаашид захирал гэх)-ыг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхvv журмыг баримтална.
1.2. Захирлыг сонгон шалгаруулах ажлын зорилго нь төрийн vйлчилгээний албаны болон “ШУТИС-ийн дvрэм”-д заасан зорилт, чиг vvргийг мэргэжлийн өндөр төвшинд хэрэгжvvлэх, ШУТИС-ийн удирдах ажилтныг шилж сонгоход оршино.
1.3. Захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтныг сонгон шалгаруулахдаа шударга, ил тод, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмыг удирдлага болгоно.
1.4. Захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтныг сонгон шалгаруулах ажлыг ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захиралд нэр дэвшvvлэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комисс эрхлэн гvйцэтгэнэ.
1.5. Сонгон шалгаруулах ажилтай холбогдон гарах зардлыг ШУТИС-ийн төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргана.

Хоёр. Захирлын албан тушаалд нэр дэвшvvлэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комисс байгуулах

2.1. Захирлын албан тушаалд нэр дэвшvvлэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комисс (цаашид комисс гэх)-ыг комиссын даргыг оролцуулан 3-аас доошгvй, сондгой тоотой хvний бvрэлдэхvvнтэй байгуулж, Ректорын тушаалаар томилно.
2.2. Комиссыг аль нэг проректороор ахлуулж, бvрэлдэхvvнд дадлага туршлагатай, Ректорын зөвлөлийн гишvvн, Их сургуулийн удирдах албан тушаалтaн, тэргvvлэх профессорыг оруулна.
2.3. Захирлын сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бvрт комиссыг шинээр байгуулна.
 
Гурав. Захирлын албан тушаалд нэр дэвшигчид тавих шаардлага, нэр дэвшvvлэх vйл ажиллагаа
 
3.1. Захирлын албан тушаалд нэр дэвшигч нь ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлыг хангасан байна. Vvнд:
3.1.1 их, дээд сургуульд 10-аас доошгvй жил багшилсан, vvнээс 3-аас доошгvй жил дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргvvлэх профессор, тэнхмийн эрхлэгч зэрэг сургалт, эрдэм шинжилгээний албан тушаалд ажилласан туршлагатай;
3.1.2 доктор(Ph.D), дэд профессороос доошгvй зэрэг, цолтой;
3.1.3 дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой;
3.1.4 шударга, зарчимч, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадвартай.
3.2. Захирлын албанд тушаалд нэр дэвшvvлэх эрхийг тухайн сургуулийн хамт олон, профессорын баг, тэнхим, хувь хvн эдэлнэ.
3.3. Захирлын албан тушаалд нэр дэвшигч нь энэ журмын 3.1 дvгээр зvйлд заасан шаардлага, болзлыг хангасан, ШУТИС-ийн профессор, багш, ажилтнаас гадна ШУА, төрийн захиргааны болон салбарын удирдах дээд шатны байгууллага, эрдэм шинжилгээний хvрээлэн, төвд ажиллаж буй хvн байж болно.
3.4. Энэ журмын 3.2 дугаар зvйлд заасан эрх бvхий этгээдvvдээс нэр дэвшсэн иргэд дор дурдсан материалыг комисст тогтоосон хугацаанд ирvvлнэ. Vvнд:
3.4.1 биеийн байцаалт(Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
3.4.2 боловсролын дипломууд;
3.4.3 бvтээлийн жагсаалт;
3.4.4 нэгж, хамт олноос нэр дэвшvvлсэн бол хурлын протокол.
3.5. Комисс нэр дэвшигчдийн материалыг хvлээн авч, хянан нэгтгэнэ.
3.6. Захирлын албан тушаалд нэр дэвшигч нь Их сургуулийн Мастер төлөвлөгөөг хэрэгжvvлэх хvрээнд тухайн сургуулийг хөгжvvлэх өөрийн мөрийн хөтөлбөрийг боловсруулж, хамт олондоо танилцуулна.

Дөрөв. Захирлын албан тушаалд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажиллагаа 
4.1. Комисс тогтоосон өдөр, цагт багтаан нэр дэвшигчдийн холбогдох материалтай танилцаж, хvн нэг бvртэй ярилцлага хийнэ.
4.2. Шаардлагатай гэж vзвэл нэр дэвшигч бvрээр хамт олны санал авах ажлыг комисс зохион байгуулна.
4.3. Комисс гишvvдийн vнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан 2 нэр дэвшигчийг шалгаруулж, Ректорт санал болгоно.
4.4. Сонгон шалгаруулалтаас тодорсон 2 нэр дэвшигчээс захирлын албан тушаалд хэнийг томилохыг Ректор эцэслэн шийдвэрлэж, тушаал гаргана.
4.5. Энэ журмын 3.1 дvгээр зvйлд заасан шаардлага, болзлыг хангаагvй, 3.2 дугаар зvйлд заасан эрх бvхий этгээдvvдээс нэр дэвшээгvй, 3.4.1-3.4.4 дvгээрт заасан материалыг комиссоос тогтоосон хугацаанд ирvvлээгvй, эсвэл дутуу бvрдvvлсэн иргэнийг захирлын сонгон шалгаруулалтанд оруулахгvй.
4.6. Сонгон шалгаруулалтанд ороогvй иргэнийг захирлын албан тушаалд томилохыг хориглоно.    

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.90

Онлайнд 17 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +