ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Гадаадын мэргэжилтэн, багш урьж ажиллуулах журам

Ректорын  2009 оны 4 сарын 03 -ны

 өдрийн 109 тоот  тушаалын 1 -р хавсралт

 

ШУТИС-д гадаадын мэргэжилтэн , багш

урьж ажиллуулах журам

 1.      Нийтлэг үндэслэл

Олон улсын байгууллага, Засгийн газрын хэлэлцээр, гадаадын их дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, төслийн дагуу олон улсын байгууллага болон гадаадын их дээд сургуулиудаас гадаадын багш мэргэжилтэнг тус сургуульд урьж ажиллуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдлөг болгоно.

2.      Гадаадын мэргэжилтэнг урьж ажиллуулах хүсэлт гаргах тухай

 

Сургууль, төв, албанаас гадаадын багш, мэргэжилтэнг урьж ажиллуулах зөвшөөрлийн хүсэлтийг мэргэжилтэн, багшийг Монгол Улсад ирэхээс нэг сарын өмнө Олон Улсын Хамтын Ажиллагааны Албаар /ОУХАА/ дамжуулан БСШУЯамны Гадаад , хамтын ажиллагааны хэлтэст хүсэлт гаргана.

 

2.1        Хүсэлтэд дараахь бичиг баримтыг хавсаргана. Үүнд:

-       Дэлгэрэнгүй анкет

-       Эрүүл мэндийн тодорхойлолт /хөл хорих болон ДОХ-ын шинжилгээ/

-       Диплом, сертификатын баталгаажуулсан хуулбар /монгол, англи хэлний аль нэг дээр/ эсвэл сонгон шалгаруулсан байгууллагын албан бичиг, тодорхойлолт /жишээлбэл олон улсын байгууллага JICA гэх мэт/

-       Паспортын хуулбар

2.2        Уригдаж буй гадаадын багш, мэргэжилтний асуудлыг БСШУЯамны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст танилцуулсны үндсэн дээр хүсэлт хүлээн авснаас хойш 7-14 хоногийн дотор ОУХАА хариуг мэргэжилтэн багш авахаар хүссэн сургууль, төв, албанд мэдэгдэнэ.

2.3        Зөвшөөрсөн тухай хариуг авсан тохиолдолд тухайн сургууль, төв, алба нь ОУХАА-наас албан бичиг /урилга/ гаргуулан авч Гадаад Хэргийн Яамны Паспорт визийн тасагт хандан уригдаж буй мэргэжилтэн, багшийн Монгол Улсын нутагт нэвтрэх визийн асуудлыг шийдвэрлэнэ.

2.4        Уригдаж буй гадаадын иргэн нь нэг удаагийн орох визтэй "ОУ","Т","А", "ХГ","О" зэрэг ангилалтай тохиолдолд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх эрхтэй болно.

2.5        Японы JICA/JOCV  байгууллагын мэргэжилтний хувьд дээрх 2.2, 2.3 заалтууд хамаарах бөгөөд эдгээрийг JICA-ийн төлөөлөгчийн газар хариуцна.

 3.   Гадаад орноос ирж ажиллах багш, мэргэжилтэнд тавих шаардлага

  3.1   Гадаад орноос тус их сургуульд ирж ажиллах багш, мэргэжилтэн

         дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

         А/  Их дээд сургуулийн боловсрол эзэмшсэн диплом, сертификат,   түүнийг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл сонгон шалгаруулсан        байгууллагын албан бичиг, тодорхойлолт

                      Б/    Мэргэжлийн дагуу тодорхой хугацаанд ажилласан байх. Үүнд:

    -  Байгалийн болон хүмүүнлэгийн ухааны багш 1-ээс доошгүй жил

    -  Техникийн болон технологийн ухааны багш 3-аас доошгүй жил

                            -  Эрдэм шинжилгээний ажилтан 3-аас доошгүй жил

                            -  Гадаад хэлний багш 1-ээс доошгүй жил эсвэл тухайн хэлийг заах   

       чиглэлээр тодорхой сургалтанд хамрагдсан байх.

                      В/   Багшаар ирж буй гадаадын мэргэжилтэн нь магистр буюу түүнээс  

                             дээш эрдмийн зэрэг цолтой байх бөгөөд энэ нь гадаад хэлний багшид   

                            хамаарахгүй.

                       Г/    Эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, хайгуул, туршилтын зэрэг           

     ажилд оролцож байгаа мэргэжилтэнд Б, В-д дурьдсан шаардлага  

     хамаарахгүй.

                       Д/   Нийгмийн ямар нэгэн халдварт өвчингүй, эрүүл байна.

     3.2   Уригдаж буй багш, мэргэжилтэн нь тухайн сургууль, төв, албатай гэрээ  

            байгуулж ажиллахдаа дор дурьдсан нөхцөл шаардлагыг хүлээн  

            зөвшөөрнө.Үүнд:

А/   Багш, мэргэжилтэн нь Монгол Улсын хууль болон тухайн сургууль,   

       төвийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөх

Б/   Гэрээнд зааснаас өөр ажил эрхлэхгүй байх

В/   Сургалтанд ямар нэгэн үзэл суртал, шашин номлох ажиллагаа  

       явуулахгүй байх

Г/   Хичээл сургалтын үеэр хүндэтгэн үзэх шалтгаангүй, ОУХАА болон

       сургуулийн удирдлагад мэдэгдэлгүй гадаад дотоодод явахгүй байх

 

 

4.      Урьж ажиллуулж буй сургууль, төв, албанд тавих шаардлага

 

4.1        Гадаадын багш, мэргэжилтэнг урьж буй сургууль, төв, алба нь гадаадын мэргэжилтэнтэй гэрээ байгуулж, ажлын төлөвлөгөө гаргасан байна.

4.2        Гадаадын багш, мэргэжилтэнг ажиллах нөхцөл, ажлын байраар хангах асуудлыг бүрэн шийдвэрлэн, байр сууц олоход нь тусалж, гэрээнд заасан бол байрны зардлын тодорхой хувийг (2 өрөө байраар) тооцон төлж болно.

4.3        Гадаадын багш, мэргэжилтэнд сургууль, төв, албаны дотоод дүрэм, тухайн ажил үүрэгтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийг танилцуулна.

4.4        Гадаадын багш, мэргэжилтэнд сургууль, төв, албаны талаархи мэдээлэл, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт, амралт, баярын өдрүүд болон урлаг спорт зэрэг олон нийтийн арга хэмжээг мэдээлж байна.

 

5.        Гадаадын иргэний эрүүл мэндийн даатгалын талаар

 

5.1        Уригдан ирж буй гадаадын иргэний эрүүл мэндийн даатгалыг аль тал хариуцахыг ирэхээс нь өмнө урьдчилан тохирсон байна.

5.2        Японы JICA/JOCV  сайн дурын байгууллагаас ирэх мэргэжилтний хувьд эрүүл мэндийн даатгалыг Японы JICA  байгууллага хариуцна.

 6.        Гэрээг байгуулах, сунгах , цуцлах

 6.1        Тухайн сургууль, төвийн захирал гадаадын багш, мэргэжилтэнтэй гэрээ байгуулах бөгөөд ОУХАА-нд байгаа гэрээний загвартай танилцаж монгол хэл дээр байгуулж, сургуулийн Ректороор батлуулна. Шаардлагатай гэж үзвэл гэрээг англи хэл дээр байгуулж болох бөгөөд монгол хэл дээрх гэрээний  адил хүчин төгөлдөр байна.

6.2        Гэрээнд гадаадын иргэний ажил дээрх гэнэтийн ослын даатгалын тухай оруулж өгнө.

6.3        Гадаадын багш, мэргэжилтэй байгуулах гэрээ нь 3 хүртэл жилийн хугацаатай байж болно.

6.4        Шаардлагатай гэж үзвэл БСШУЯам болон гадаадын байгууллагад хүсэлт гарган тэндээс гарах зөвшөөрлийг үндэслэн гадаадын мэргэжилтний ажиллах хугацааг 1 хүртэл жилийн хугацаагаар хоёр хүртэл удаа сунгаж болно.

6.5        Хүчин төгөлдөр болсон гэрээг зөвхөн холбогдох хууль, гэрээнд заасан үндэслэл нөхцлөөр цуцална.

 7.         Гадаадын багш , мэргэжилтнийг бүртгэх, бүртгүүлэх

 7.1        Гадаадын багш, мэргэжилтний дэлгэрэнгүй бүртгэлийг ОУХАА-нд  ажлын 3 хоногийн дотор ирүүлнэ. ОУХАА нь БСШУЯаманд албан бичгээр хүсэлт гаргаж өгөх ба гадаад багш, мэргэжилтэнг урьж ажиллуулж буй сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, төв, хүрээлэнгийн захирал нар  БСШУЯ-нд бүртгүүлж, оршин суух зөвшөөрлийг авах ажлыг хариуцна.

7.2        Гадаадын багш, мэргэжилтэнг авч ажиллуулах зөвшөөрлийг БСШУЯамны Гадаад, хамтын ажиллагааны хэлтэст хандаж авна. Эндээс албан бичиг гаргуулан авч Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхэлсэн албанд бүртгүүлэн, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авна. Оршин суух зөвшөөрлийг гадаадын багш, мэргэжилтэнг Монгол Улсад нэвтэрснээс хойш 7 хоногийн дотор яаралтай авна. Хэрэв энэ хугацаанд бүртгүүлж оршин суух зөвшөөрөл аваагүй бол үүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн багш, мэргэжилтэнг урьж ажиллуулж буй сургууль, төв, албаны удирдах ажилтан бүрэн хариуцна.

7.3        Дээрх бүртгэл оршин суух зөвшөөрлийн хураамжийн төлбөрийг тухайн урьж ажиллуулах сургууль, төв , хүрээлэн хариуцна.

7.4        Солонгосын KOICA , Японы  JICA  байгууллагын мэргэжилтнийг бүртгэх бүртгүүлэх, оршин суух зөвшөөрлийн асуудлыг ОУХАА-ны Гадаад мэргэжилтэн, оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн бүрэн хариуцна.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.217

Онлайнд 31 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +