ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ШУТИС-ийн профессор, багш, ажилтан албан хэргээр гадаадад зорчих журам

Ректорын  2009 оны 4  сарын 3 -ны

 өдрийн 109  тоот  тушаалын 3 -р хавсралт

 ШУТИС-ийн ПРОФЕССОР, БАГШ, АЖИЛТАН

 АЛБАН ХЭРГЭЭР ГАДААДАД ЗОРЧИХ

 ЖУРАМ

 Нэг.  Нийтлэг үндэслэл

 1.1.            Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор, багш, ажилтнууд гадаадад албан хэргээр зорчих үед ШУТИС болон профессор, багш, ажилтнуудын хооронд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 1.2.            Гадаадад албан хэргээр зорчих үйл ажиллагаанд гэрээ хэлэлцээр байгуулах, туршлага судлах, танилцах аялал хийх, урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах, магистрантур, докторантурт суралцах, олон улсын хурал, зөвлөгөөн, семинар, уулзалт, үзэсгэлэн яармаг, уралдаан тэмцээнд  оролцох, гадаадын байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэх болон эдгээртэй адилтган үзэх бусад арга хэмжээг хамруулан ойлгоно.

  Хоёр. Профессор, багш, ажилтан гадаадад зорчих

асуудлыг шийдэх ерөнхий дэг

 2.1              Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, гадаадын байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл хүсэлтийн  дагуу профессор, багш, ажилтан гадаадад зорчих асуудлыг Гадаад харилцаа хамтын ажиллагааны проректорт уламжлан шийдвэрлүүлж, Ректорын тушаалаар баталгаажуулах бөгөөд гадаадад томилолтоор явахтай холбоотой ажлыг зохион байгуулах, төсөл үр дүнг үнэлэх асуудлыг ШУТИС-ийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Алба (ОУХАА) хариуцна.

 2.2              Гадаадад томилон явуулах тухай ректорын тушаал гаргахад шаардлагатай материалыг бүрдүүлж явах өдрөөс ажлын 3 хоногийн өмнө ОУХАА-аар дамжуулан Ректорын ажлын албанд өгнө. 

 2.3              Гадаадад томилон ажиллуулах тухай ректорын холбогдох тушаал гарсны дараа ШУТИС-ийн профессор, багш, ажилтан нь албан хэргээр гадаадад зорчих бөгөөд гадаад томилолтын тайлан, үр дүнг зохих загварын дагуу бичгээр ОУХАА болон тухайн сургуулийн захиралд ажлын 5 хоногийн дотор ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд гадаад томилолтын үр дүн, тайланг Ректорын болон тухайн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар авч хэлэлцүүлэн үнэлгээ өгнө.

 2.4              Гадаадад зорчих хугацаандаа тухайн орны хууль журмыг зөрчсөн нь тогтоогдсон, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, эсвэл энэхүү журмын зохих заалтыг зөрчсөн, гадаадад зорчин ажилласан ажлын үр дүн хангалтгүй тохиолдолд ШУТИС-ийн нэрийн өмнөөс албан хэргээр гадаадад дахин зорчихыг хориглох ба шаардлагатай бол ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.

 Гурав. Гадаадад зорчиход талуудын хүлээх үүрэг, хариуцлага

 3.1              Гадаадад албан хэргээр зорчихыг хугацаанаас хамааруулан богино хугацааны ба урт хугацааны гэж тооцно. Богино хугацаанд 1 сар хүртэлх хугацааг ойлгох ба урт хугацаанд 1 сараас дээшхи хугацааг хамруулан ойлгоно.

 3.2              ШУТИС-ийн профессор, багш, ажилтан богино хугацаагаар гадаадад зорчих тохиолдолд энэхүү журмын хоёрдугаар хэсэгт заасныг мөрдлөг болгоно.

 3.3              ШУТИС-ийн профессор, багш, ажилтан урт хугацаагаар гадаадад зорчих тохиолдолд энэхүү журмын хоёрт заасныг мөрдлөг болгохоос гадна Гадаадад албан хэргээр урт хугацаагаар зорчих гэрээг холбогдох нэгжтэй байгуулж, гэрээний нэг хувийг  ОУХАА-нд өгнө.

 3.4              Гэрээг сургуулийн саналыг үндэслэн РАА-ны даргатай байгуулна.

3.5              Магистрантур, докторантурт суралцах багш, ажилтныг ажлаас түр чөлөөлж, албан тушаалыг хэвээр хагална.

3.6              Гадаадад зорчих профессор, багш, ажилтнуудын ажлын байрыг хадгалах үүргийг ШУТИС хүлээнэ.

 3.7              Гадаадад зорчин ажиллах профессор, багш, ажилтнууд дараахь үүргийг хүлээнэ:

 -   Гадаадад албан хэргээр ажиллах удирдамжийг боловсруулж,

    гадаад харилцаа хамтын ажиллагааны проректороор батлуулах

                         -  Томилолтоор ажиллахдаа тухайн улс орны соёл, ёс заншилыг  

                            хүндэтгэн үзэж, хууль журмыг нь чандлан сахих, сахилгын болон ёс

                            зүйн зөрчил гаргахгүй байх

 -  Зөвшөөрөгдсөн хугацаандаа буцаж ирэх

                                                                                                  - Томилолтын тайланг 2.3-т заасны дагуу үнэн зөв гаргаж, ОУХАА-нд

                           танилцуулах

 Дөрөв. Профессор, багш, ажилтны гадаад томилолтын зардлыг гаргах дэг

 4.1              ШУТИС-ийн профессор, багш, ажилтан гадаадад албан хэргээр зорчих зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг тушаалд тусгах ба очих талын хүлээн авах нөхцлийг харгалзан тогтооно.

 4.2              Албан томилолтын үр дүнд гарах үр ашиг, сургуулийн санхүүгийн чадавхи, хүлээн авах талын санал зэргийг харгалзан зардлыг санхүүжүүлэх хэлбэрийг доорхи байдлаар тохиролцож болно. Үүнд:

 -          ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа сургуулийн аль нэг нь зардлыг бүрэн хариуцах

-          ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон  харъяа сургууль ба хүлээн авагч тал зардлыг хувааж хариуцах

-          ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа сургууль ба хувь хүн зардлыг хувааж хариуцах

-          Хүлээн авагч тал зардлыг бүрэн хариуцах

-          Хувь хүн зардлаа бүрэн ба тодорхой хэсгийг хариуцах

 4.3              Гадаадад ажиллах багш, ажилтны томилолтоор ажиллах удирдамж,  зардлын төсвийг ГХХА-ны проректор, бүрэлдэхүүн сургуулиудын захирал хянаж батлана.

4.4              Гадаад томилолтын зардлыг аль талаас хариуцахаас үл хамааран гадаадад албан хэргээр зорчих ШУТИС-ийн профессор, багш, ажилтан нь энэхүү журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлнэ.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.219

Онлайнд 54 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +