ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМ ОЛГОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДИПЛОМ ОЛГОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Дээд боловсролын дипломыг олгоход баримтлах журам нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн нийт төгсөгчдөд мэргэжлийн болон бакалавр, магистрын зэргийн диплом олгох үйл ажиллагааг зохицуулна.

1.2. Доктор (Ph.D)-ын диплом олгоход “ШУТИС-д Магистр, докторын сургалт явуулах, зэрэг хамгаалуулахад баримтлах журам”-ыг баримтална.


Хоёр. Мэргэжлийн болон бакалавр, магистрын зэргийн диплом олгох

2.1. Төгсөгчдөд мэргэжил, мэргэжлийн зэрэг олгох тухай ШУТИС-ийн Ректорын тушаалыг үндэслэн ШУТИС-ийн Сургалтын Бодлого, Зохицуулалтын Газар, Магистрантур, Докторантурын Алба нь бүрэлдэхүүний болон харьяа сургуулиудын сургалтын алба, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тухайн мэргэжлийн профессорын багтай хамтран харгалзах зэргийн дипломыг бичнэ.

2.2. Төгсөгчдөд олгогдох дээд боловсролын диплом, дипломын хавсралтыг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас баталсан “Дээд боловсролын диплом олгох журам”, “ШУТИС-ийн сургалт явуулах чиглэл, сургалтанд баримтлах хяналтын үзүүлэлтүүд”-ийг баримтлан бичнэ.

2.3. Тухайн мэргэжлийн Англи нэр болон харгалзах зэргийг хавсралт 1,2-т заасны дагуу диплом ба дипломын хавсралт дээр бичнэ.

2.4. ШУТИС-ийн бакалаврын түвшний сургалтыг 3.6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэйгээр төгсөж байгаа төгсөгчдөд тухайн мэргэжлийн бакалаврын зэргийн “Онцлох” тусгай тэмдэг дарагдсан диплом олгогдоно.

2.5. ШУТИС-ийн дээд боловсролын харгалзах зэргийн дипломын загвар, хавсралтын загварыг ректорын тушаалаар батална.

2.6. ШУТИС-ийн мэргэжлийн болон бакалаврын зэргийн дипломд тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн ректор, төгсөлтийн комиссийн дарга буюу сургалтын проректор, бүрэлдэхүүн сургуулийн захирал нар, хавсралтанд тус сургуулийн ректор, сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, тухайн профессорын багийн тэргүүлэх профессор нар гарын үсэг зурж сургуулийн тэмдгээр (Ректорын 2007 оны 06 сарын 15-ны өдрийн 165 тоот тушаалын дагуу) баталгаажуулна.

2.7. Магистрын зэргийн дипломд тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга, сургуулийн ректор, эрдэм шинжилгээ технологийн проректор, хавсралтанд тус сургуулийн ректор, эрдэм шинжилгээ технологийн проректор, магистрантур, докторантурын албаны дарга, холбогдох профессорын багийн ахлагч нар гарын үсэг зурж сургуулийн тэмдгээр баталгаажуулна.

2.8. Төгсөгч бүрээр баталгаажуулагдсан дипломын хавсралтын нэг хувь ШУТИС-ийн архивт хадгалагдан үлдэнэ.

2.9. Алдаатай буруу бичигдсэн диплом, дипломын хавсралттай холбогдон гарах хариуцлага, төлбөрийн тухай асуудлыг хариуцлага алдсан хүн хүлээнэ.

Гурав. Дээд боловсролын дипломыг шинэчлэн солих, нөхөн олгох

3.1 Дээд боловсролын диплом, дипломын хавсралтыг шинэчлэн солиулах, нөхөн авах хүсэлт тавьсан төгсөгч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.


Үүнд:
• Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
• Хуучин диплом, дипломын хавсралтын эх хувь (шинэчлэн авах үед)
• Гээсэн ба үрэгдүүлсэн тохиолдолд энэ тухай сонинд зарлуулсан бичиг
• Мэргэжил, мэргэжлийн зэрэг, диплом олгох тухай Ректорын тушаалын хуулбар
• ШУТИС-ийн архиваас хийлгэсэн дипломын хавсралтын хуулбар
• Зардлын ямар хэлбэрээр суралцаж байсан тухай бүрэлдэхүүн сургуулийн захирлын тодорхойлолт (хэрэв Сургалтын төрийн сангаар сургалтын зардлаа төлүүлж байсан бол холбогдох тооцоог хийсэн тухай Сургалтын төрийн сангийн тодорхойлолт)
• Гадны нөлөөллөөр (гал, усны гамшгийн үеэр) устгагдсан бол холбогдох байгууллагын тодорхойлолт
• Овог нэр сольсон бол гэрчлэх баримт
• Диплом, дипломын хавсралтыг шинэчлэн солиулах, нөхөн авахыг хүссэн хувийн өргөдөл
• Холбогдох хураамж төлсөн баримт (хураамжийн хэмжээг тухайн жилийн ШУТИС-ийн нэг кредитийн дундаж үнэлгээг 10 дахин нэмэгдүүлж тооцно)
.

3.2 ШУТИС-ийн Сургалтын Бодлого, Зохицуулалтын Газар, Магистрантур, Докторантурын Алба нь шинэчлэн солих, нөхөн олгох диплом, дипломын хавсралтыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, эрдэмтэн нарийн бичгийн дарга, холбогдох профессорын багтай хамтран, батлагдсан загварын дагуу бичнэ.

3.3 Дээд боловсролын дипломыг шинэчлэн солих, нөхөн олгох үйл ажиллагаа нь хичээлийн жилд нэг удаа (сургалтын нэгдсэн хуанлид заагдсаны дагуу) намрын улирлын төгсөлтөөр явагдана.

3.4 Дүнгийн хавсралтгүйгээр олгогдож байсан дипломыг нөхөн олгохгүй.

3.5 Дахин олгогдох дипломд төгссөн үеийн ректорын тушаалын огноо, шинэчлэн олгосон ректорын тушаалын огноо, шинэ дипломын дугаар тавигдана.

3.6 Үнэлгээг хөрвүүлэн солиулж буй дипломын хавсралт дахь хичээлийн кредитийг одоогийн мөрдөж буй сургалтын төлөвлөгөөг үндэслэн, тухайн профессорын багийн тэргүүлэх профессор шийдвэрлэн тавих бөгөөд тухайн хичээл бүрийн хуучин үнэлгээг “Оюутны мэдлэгийг үнэлэх журам”-ын дагуу шинэчлэн хөрвүүлнэ.
3.7 Холбогдох материалтай танилцсаны эцэст дээд боловсролын дипломыг шинэчлэн солих, нөхөн олгох тухай асуудлыг Сургалтын Бодлого, Зохицуулалтын Газар, Магистрантур, Докторантурын Алба эцэслэн шийдвэрлэж, ШУТИС-ийн Ректорын тушаал гаргана.

3.8 Шинэчлэн солиулж буй диплом, дипломын хавсралтын хуучин эх хувийг хураан авна.
3.9 Нөхөн олгож буй диплом дээр нөхөн олгосон тухай тэмдэг дарагдана.

Дөрөв. Дээд боловсролын дипломыг устгах, хүчингүй болгох

4.1 ШУТИС-ийн ректорын тушаалаар холбогдох албан тушаалын хүмүүсээс бүрдсэн комиссийг томилон, хэрэглэгдээгүй үлдсэн, алдаатай хэвлэгдсэн болон дахин шинээр олгогдсон диплом, дипломын хавсралтын хуучин эх хувийг тус тус устгаж, энэ тухай акт үйлдэнэ.





ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.91

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +