ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД МАГИСТРЫН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЯВУУЛАХАД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД МАГИСТРЫН ТҮВШНИЙ СУРГАЛТ ЯВУУЛАХАД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • 1.1. Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Дээд боловсролын магистрын зэргийн сургалтыг Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр зохион байгуулахад энэхүү журмыг баримтлана.
  • 1.2. Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц шинжлэх ухаан, техник, технологи, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлүүдэд тулгуурлан суралцагчдад сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал, судалгаа туршилтын арга зүйг эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёлыг төлөвшүүлэхэд магистрын сургалтын зорилго оршино.

ХОЁР. МАГИСТРЫН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ

  • 2.1. Магистрын сургалтын элсэлтийг ШУТИС-ийн Сургалтын Бодлого Зохицуулалтын Газраас бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба, профессорын багуудтай хамтран зохион байгуулна.
  • 2.2. Элсэгчдээс гадаад хэл, компьютер болон мэргэжлийн шалгалтыг тус тус авна. Бакалаврын зэргийн дипломын үнэлгээний голч дүн нь 2.5-аас дээш тохиолдолд элсэгч зөвхөн мэргэжлийн ярилцлагад орно.
  • 2.3. Магистрын зэргийн сургалтанд хамрагдах хүмүүс дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
  • элсэх анкет
  • мэргэжлийн ба хувийн чадварыг үнэлж чадах холбогдох сургууль, мэргэжлийн болон удирдах хүмүүсийн батламж, тодорхойлолт
  • Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар
  • бүртгэлийн хураамж
  • 2.4. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу магистрын сургалтаар элсэн суралцах хүсэлтээ албан ёсоор тавьсан гадаадын иргэдийг энэ журмын 4,5,6 дугаар заалтын дагуу элсүүлэн суралцуулж болно. Хоёр улсын засгийн газрын хэлэлцээрийн дагуу суралцах хүмүүсийн асуудлыг хэлэлцээрт заасан нөхцөлөөр шийдвэрлэнэ.
  • 2.5. Элсэгч нь өөрийн бакалаврын түвшингийн сургалтаас өөр чиглэлээр бакалаврын сургалтаар зайлшгүй судлах хичээлүүдийг нөхөн үзнэ.
  • 2.6. Магистрын сургалтанд элсүүлэх мэргэжлийн чиглэл, хүний тоог элсэлтийн шалгалт эхлэхээс сарын өмнө нийтэд зарлана.
  • 2.7. Магистрын түвшний сургалтын элсэлтийг ШУТИС-ийн бакалаврын төгсөлтийн хугацаатай уялдуулан хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулна.
  • 2.8. Элсэлтийн шалгалт өгч тэнцсэн мэргэжилтнүүдийг магистрын сургалтанд суралцуулах тухай ШУТИС-ийн Ректорын тушаал гарч элсэгч магистрант болно. Тушаалаар магистрантын сургалтын чиглэл, төгсөлтийн ажлын сэдэв, удирдагч, мөн зөвлөгч 2 хүртэл багшийг хамт батална.
  • 2.9. Магистрантын эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь магистраас доошгүй зэрэгтэй, холбогдох мэргэжлийн сургалтын чиглэлээр 3-аас цөөнгүй жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэдэг байна.

ГУРАВ. МАГИСТРЫН ТҮВШНИЙ СУРГАЛТ

  • 3.1. Бакалаврын сургалтын кредитийг оролцуулан магистрын түвшний сургалтын агуулгын багтаамж нь 150 кредит (үүний 30-аас цөөнгүй кредит нь магистрын түвшний сургалтанд хамаарах)-аас доошгүй байна.
  • 3.2. Бусад их сургуулиудын магистрын сургалтыг дүүргэсэн буюу магистрын сургалтаас шилжин ирж суралцагчид нь ШУТИС-ийн магистрын сургалтын нийт кредит 40 хүртэл хувийг дүйцүүлэн тооцуулж болно.
  • 3.3. Магистрын түвшний үндсэн сургалт нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр төвлөрч явагдана.
  • 3.4. Магистрын түвшний сургалтын төлөвлөгөөг тухайн мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд сурч авсан мэдлэгээ гүнзгийрүүлэх, сургах арга нь судалгаа, шинжилгээний зарчимд тулгуурласан байхаар боловсруулна. Магистрант нь сургалтын сүүлийн улиралд магистрын зэргийн төгсөлтийн ажлаа хамгаална.
  • 3.5. Магистрын сургалтын төлөвлөгөөгөөр орох хичээлүүд тодорхой кодтой байна. Код нь 3 үсэг, 3 оронтой тооноос бүрдэнэ. Эхний үсэг нь тухайн сургуульд харгалзах код байх ба дараагийн 2 үсэг нь харъяа профессорын багийн код байна. 3 оронтой 500-599 гэсэн тооны хувьд магистрын түвшний сургалт дахь хичээл болохыг тодорхойлно.
  • 3.6. Магистрын түвшний сургалтын төлөвлөгөөг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, ШУТИС-ийн Ректор батална.
  • 3.7. Магистрын сургалтын мэдлэгийн үнэлгээний систем нь бакалаврын шатлалын сургалтын системтэй адил байна.
  • 3.8. Бакалавр, магистрын шатлалын сургалтын төлөвлөгөө нь хоорондоо логик уялдаатай байх бөгөөд бүтцийн хувьд ижил байна.
  • 3.9. Магистрын төгсөлтийн ажил болон хураангуйг монгол ба англи хэлний аль нэг дээр бичнэ. Магистрын төгсөлтийн ажил, түүний хураангуйн хувийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний номын сан, бүрэлдэхүүн сургуулийн номын санд албан ёсоор өгч бүртгэлд оруулан хадгалана.
  • 3.10. Магистрын төгсөлтийн ажилд 6-аас илүүгүй кредит ноогдуулна.
  • 3.11. Магистрант нь бүх судалж үзсэн хичээлээр С-ээс доошгүй үнэлгээтэйгээр сурах үүрэгтэй.
  • 3.12. Магистрант оюутны нийт суралцсан хугацааны үнэлгээний гол дүн (GPA) нь 3.0 ба түүнээс доошгүй байна.
  • 3.13. "Магистрын зэрэг хамгаалуулах байнгын зөвлөл"-ийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр сургуулийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн Ректорын тушаалаар баталж, БСШУЯамны Шинжлэх Ухаан технологи, дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга батламжилна.
  • 3.14. Магистрын төгсөлтийн ажлыг гүйцэтгэж хамгаалахдаа "Магистрын төгсөлтийн ажил гүйцэтгэж хамгаалах журам"-ыг баримтлана.
  • 3.15. Мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөн дэхь бүх хичээлүүдийг бүрэн үзэж судалсан, тухайн мэргэжлээр Магистрын зэрэг хамгаалуулах байнгын зөвлөлд ажлаа амжилттай хамгаалсан оюутнуудад магистрын зэрэг хамгаалуулах эрх бүхий байнгын зөвлөл гаргана, уг шийдвэрийг үндэслэн, ШУТИС-ийн Ректорын тушаалаар дээд боловсролын магистрын зэрэг олгож, дипломыг гардуулна.

ДӨРӨВ. БУСАД ЗҮЙЛ

  • 4.1. Магистрант нь бакалавр оюутанд мэргэжлийн зөвлөлгөө өгөх тэдний судалгааны болон дадлагын ажлыг удирдах эрхтэй.
  • 4.2. Магистрантын сургалтын төлбөрийг тухайн мэргэжилтнийг сургаж байгаа байгууллага, бусад аж ахуйн нэгж, пүүс, компани ба суралцагч хувиасаа өөрөө төлнө. Магистрант нь төрийн зээлийн сангаас зээл авч суралцаж болно.
  • 4.3. Магистрын сургалтаар мэргэжлийн профессор, багш нараас заах хичээлүүдтэй холбогдох тооцоог Сургалтын бодлого зохицуулалтын газраас хянаж, зохицуулна.
  • 4.4. Сургалтын төлбөрийн хэмжээ (нэг кредитийн үнэлгээ)-г жил бүр тооцоолж, ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөр батлуулж байна.
  • 4.5. Бакалаврын сургалтын 90-ээс дээш кредитийг биелүүлж голч үнэлгээ нь 2.5-аас дээш шалгагдсан бакалаврын түвшний сургалтын оюутан цаашид магистрын сургалтанд үргэжлүүлэн суралцах зорилгоор магистрын сургалтын зарим хичээлүүдийг сонгон суралцаж болно.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.91

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +