ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
БАГШААС ОЮУТАНД ЗӨВЛӨХ ЖУРАМ

 

БАГШААС ОЮУТАНД ЗӨВЛӨХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • 1.1. Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд боловсролын зорилгыг "Иргэд эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг ёс суртахуунтай, гоо зүйн мэдрэмж, таашаал олж, бие даан сурч амьдрах чадвартай болоход нь үйлчилэхэд оршино" гэж шинэчлэн тодорхойлсон билээ.
  • 1.2. Сургалтын кредит тогтолцооны үед багш нь, мэргэжилтэнг бэлтгэх сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлийг стандартын дагуу явуулж, оюутанд олговол зохих мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хичээлээр олгох мэдлэг чадварыг хэрхэн өгөх аргаа сонгох, хичээлийн явцад оюутныхаа сурах үйл явцыг хянах, дүгнэх, сургалтын бүх үйл явцын графикийг бие даан төлөвлөж хэрэгжүүлэх эрхтэй.
  • 1.3. Сургалтын кредит тогтолцооны үед багшийн үйл ажиллагааг дараах үе шатуудад хуваан авч үзнэ. Үүнд:
  • 1.3.1 Сургах үйл ажиллагааны график зохиох
  • 1.3.2 Уншиж судлах ном, сурах бичиг, гарын авлага материал бэлтгэх
  • 1.3.3 Сургалт явуулах
  • 1.3.4 Оюутны бие даасан үйл ажиллагааг удирдах
  • 1.3.5 Оюутны мэдлэгийг үнэлэх, дүгнэх
  • 1.3.6 Оюутны суралцах үйл ажиллагааг төлөвлөхөд туслах
  • 1.3.7 Оюутны эрдэм шинжилгээний ажил, оюутны байгууллагын үйл ажиллагаанд оролцох

ХОЁР. ЗӨВЛӨХ БАГШ

Сургалтын кредит тогтолцооны үед оюутанд суралцах үйл ажиллагаа төлөвлөх, сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийг, тэдгээрийн хоорондын уялдаа холбоог алдагдуулахгүйгээр сонгон улмаар нийт суралцах хугацааныхаа турш жигд ачаалалтай суралцахад нь багш зөвлөх үүрэгтэй.

  • 2.1. Зөвлөх багшийг оюутан бүрд харъяалагдаж буй мэргэжлийн тэнхимээс томилон ажиллуулна.
  • 2.2. ШУТИС-ийн багш бүр Зөвлөх багш байна.

ГУРАВ. ЗӨВЛӨХ БАГШИЙН ҮҮРЭГ

ШУТИС-ийн сургалтын үйл явц Кредит тогтолцооны үед хэвийн явагдах эсэх нь Зөвлөх багшаас шууд хамаарах болно.

  • 3.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээд боловсролын агуулгыг хэрхэн эзэмших, эзэмшсэн мэдлэг, чадвар, дадалд ямар шаардлагууд тавигддаг болохыг ойлгуулна.
  • 3.2. Сургалтын үйл явцад оюутны зарцуулсан хөдөлмөр, мэдлэгийг үнэлэх системийг улмаар, сургуулийн сургалтын кредит тогтолцоог бүхэлд нь тайлбарлан таниулна.
  • 3.3. Оюутанд улирал бүрийн хичээл сонголтыг оновчтой зөв хийхэд нь зөвлөж, хянана. Оюутан бүрийг хэвийн ачаалалтай (13-17 кредит) суралцахаар хичээл сонголтыг хийлгэнэ.
  • 3.4. Оюутанд хичээлийн хуваариа хийхэд нь зөвлөж тусална.
  • 3.5. Сургуулиас баримтлаж буй бодлого, чиг хандлага, Эрдмийн болон Ректорын зөвлөлөөс гаргасан дүрэм, журам, заавар, шийдвэрийг оюутанд хүргэнэ.
  • 3.6. Сургуулийн эрх зүйн хүрээнд шийдэгдэж болох, оюутнаас тавьсан санал хүсэлтийг сургуулийн удирдлага, холбогдох хүмүүст уламжлан шийдвэрлүүлнэ.
  • 3.7. Оюутан суралцах хугацааныхаа турш Зөвлөх багшаас зөвлөлгөө авч, хамтран асуудлыг шийдвэрлэнэ.
  • 3.8. Сургалтын үйл ажиллагааны хүрээнд оюутны дотны туслагч, зөвлөгч нь байна.
  • 3.9. Оюуны суралцах идэвхи, урам, зоригийг дэмжинэ.

ДӨРӨВ. ЗӨВЛӨХ БАГШИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА

  • 4.1. Бүрэлдэхүүн сургууль бүрийн Сургалтын албанаас багш бүрээр зөвлөх багшийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн тодорхойлолтыг улирал бүрийн эцэст захиралд гаргаж өгнө.
  • 4.2. Профессор, багш нарт олгох журамд заасан захирлын болон профессорын багийн ахлагчийн мэдлийн нэмэгдлийн зохих хувийг тухайн хичээлийн жилд багш, Зөвлөх багшийн үүргийг хэрхэн гүйцэтгэснээр олгох болно.
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.94

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +