ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ЧӨЛӨӨ АВАХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТООЦООГ ХИЙХ АРГАЧЛАЛ

 

ЧӨЛӨӨ АВАХ ХҮСЭЛТЭЙ ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН

ТООЦООГ ХИЙХ АРГАЧЛАЛ

Сургалтын үйл явцыг тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цаашид үргэжлүүлэн суралцах боломжгүй болсон оюутан, нэг улирлын эсвэл нэг хичээлийн жилийн хугацааны чөлөө авах, мөн түүнчлэн гадаад, дотоодын их, дээд сургуулиуд руу шилжих тохиолдолд энэхүү аргачлалаар оюутны сургалтын төлбөртэй холбогдох асуудлыг шийдвэрлэх болно.

Чөлөө авах хүсэлтэй оюутны сургалтын төлбөрийн тооцоог хийх аргачлалын үндэс нь оюутны нэгж зардлыг сургалтын нэгдсэн хуанлид тодорхойлогдсон байдаг сургалтын нэг долоо хоногоор тооцож байгаад оршино. Энэ нь оюутан тухайн улиралд хичнээн долоо хоногийн сургалтанд оролцсоноос хамаарч сургалтын төлбөр, зардлын тооцоо хийгдэнэ гэсэн үг юм.

Үүнийг томьёолбол:

Оюутны төлбөл зохих төлбөр

Оюутны суралцсан хугацааны туршийн зардал (1)

Оюутны чөлөөтэй холбоотой (2)

 

 


Энд,

(1) Оюутны суралцсан хугацааны туршийн зардал нь оюутны нэгж зардлыг суралцсан долоо хоногийн тоогоор үржүүлэн тооцно.

Оюутны нэгж зардал нь улирлын сургалтын зардлыг нэгдсэн хуанлийн 16 долоо хоногт хуваасантай тэнцүү байна.

Улирлын сургалтын зардал нь оюутны сонгосон кредитийн тоог нэг кредитийн үнэлгээгээр үржүүлж тодорхойлогдоно.

(2) Оюутны чөлөө авч байгаатай холбоотойгоор гарах үйлчилгээний төлбөрийг тухайн хичээлийн жилийн хэвийн ачаалалтай суралцаж байгаа оюутны нэг кредитийн үнэлгээтэй дүйцүүлж тооцно.

Жич:

  • Сургалтын төрийн сангийн зардлаар суралцаж буй оюутан чөлөө авбал чөлөөний хугацаанд төрөөс олгох зардлын санхүүжилтыг түр зогсооно.

  • Төрийн буцалтгүй тусламж, зээлэнд хамрагдсан оюутан нь мэргэжил сольж шилжин суралцах болсон тохиолдолд төрийн сантай хийсэн гэрээ хүчингүй болж оюутан хувийн зардлаар цаашид суралцана.
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.91

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +