ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ОЮУТНЫ ДАВХАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

ОЮУТНЫ ДАВХАР МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХ СУРГАЛТЫГ                                  ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

ШУТИС-ийг 2000-2010 онд хөгжүүлэх Мастер төлөвлөгөөний дагуу сургалтын үйл ажиллагааг төгөлдөржүүлж, бакалаврын түвшний сургалтын төгсөгчдөд олгож буй мэргэжлийн ур чадвар, дадлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулахаар төлөвлөж байгаа оюутнуудын давхар мэргэжил эзэмших үйл явцыг энэхүү журмыг баримтлан зохицуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТ

  • 2.1. ШУТИС-ийн оюутны хувьд

  • 2.1.1 Суралцсан хугацааны хуримтлуулсан үнэлгээний голч дүн нь 2.7 ба түүнээс дээш, цуглуулсан нийт кредит нь минимум 70 кредитэд хүрсэн оюутан нь давхар мэргэжил эзэмших эрхтэй.
  • 2.1.2 ШУТИС-ийн оюутан өөрийн суралцаж буй мэргэжлийн зэрэгцээ давхар мэргэжил эзэмших хүсэлтээ хоёр дахь мэргэжлийн харъяаллын дагуу бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд материалаа бүрдүүлэн гаргана. Дэд захирал оюутны хүсэлтийг мэргэжлийг хариуцан ажиллаж байгаа профессорт уламжлан санал солилцсоны эцэст, оюутанд тухайн мэргэжлээр суралцах бололцоотой эсэх тухай хариуг өгнө.
  • 2.1.3 Бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын алба, оюутны давхар мэргэжлээр суралцах бололцоотой эсэхийг профессорын багийн ахлагч, бүрэлдэхүүн сургуулийн захирал нар зөвшөөрсөн тохиолдолд, оюутны материалыг ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газарт ирүүлнэ. Тухайн хүсэлт гаргасан оюутныг давхар мэргэжлээр суралцуулах эсэхийг Сургалт эрхэлсэн проректор эцэслэн шийдвэрлэснээр, Ректорын тушаал гарна.
  • 2.1.4 ШУТИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлид заагдсан "Хичээл сонголт 1" явагдаж дууснаас хойш оюутан давхар мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан, оюутны сонгосон мэргэжилд суралцаж буй оюутны тоо хэт их, эсвэл ШУТИС-ийн хэмжээнд уг мэргэжлээр сургалт явагдахгүй байгаа зэрэг тохиолдолд дэд захирал оюутанд шууд суралцуулах бололцоогүй гэсэн татгалзсан хариуг өгч болно.

  • 2.1.5 Давхар мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан оюутан доорхи материалыг бүрдүүлж, тухайн мэргэжлийн харъяа бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд хандана. Үүнд:

  • хувийн өргөдөл
  • анх элсэн орсон бүрэлдэхүүн сургуулийн олгосон томилолтын хуулбар
  • ШУТИС-ийн оюутнаар батлагдсан Ректорын тушаалын хуулбар
  • одоо өөрийн сурч буй мэргэжлийн сурлагын дүнгийн баталгаажуулсан хуудас

  • 2.1.6 Давхар мэргэжлээр суралцах зөвшөөрөл олгогдсон оюутантай мэргэжлийн харъяаллын дагуу тэр бүрэлдэхүүн сургуулийн дэд захирал "Сургалтын гэрээ" байгуулна.

•2.2.      Бакалавр ба түүнээс дээш зэрэг бүхий дипломтой хүмүүсийн хувьд

  • 2.2.1 Гадаадын их, дээд сургууль болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийг бакалавр ба түүнээс дээш зэрэгтэйгээр төгссөн хүмүүс ШУТИС-д элсэн суралцах хүсэлт гаргасан тохиолдолд тэднийг дээд боловсролтой болохыг илэрхийлсэн дипломыг үндэслэн элсэлтийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулна. Элсэлтийг ШУТИС-ийн Сургалтын хуанлид заасны дагуу хичээлийн жилд хоёр удаа зохион байгуулна.
  • 2.2.2 ШУТИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлид заагдсан "Хичээл сонголт 2" явагдаж дууснаас хойш уг мэргэжлээр суралцах хүсэлт гаргасан, суралцахаар сонгосон мэргэжилд суралцаж буй оюутны тоо хэт их, эсвэл ШУТИС-ийн хэмжээнд уг мэргэжлээр сургалт явагдахгүй байгаа зэрэг тохиолдолд дэд захирал хүсэлт гарсан хүнд суралцуулах бололцоогүй гэсэн татгалзсан хариуг шууд өгч болно.
  • 2.2.3 ШУТИС-д хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцах хүсэлт гаргасан элсэгч нь ШУТИС-ийн Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд доорхи баримт бичгийг бүрдүүлэн бүрэлдэхүүн сургуулийн дэд захиралд хандана. Үүнд:
  • иргэний үнэмлэх
  • сургууль төгссөн дипломын эх хувь
  • бүртгэлийн хураамж
  • 2.2.4 Элсэгчийн ШУТИС-д суралцах эсэх тухай эцсийн шийдвэрийг Сургалт эрхэлсэн проректор гаргаснаар Ректорын тушаал гарах болно.

ГУРАВ. СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

  • 3.1 Тухайн мэргэжлийг хариуцан ажиллаж байгаа профессор, ШУТИС-ийн оюутны хувьд анхны мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний дагуу үзэж судалсан хичээлүүдийн сурлагын дүнгийн хуудсыг, хоёр дахь мэргэжлээ эзэмшихээр ШУТИС-д элсэн орсон хүмүүсийн хувьд дээд боловсролын зэрэг бүхий дипломыг тус тус үндэслэн, дүйцүүлэн тооцох хичээл байгаа эсэхийг нягтлан үзэж, өөрийн сургуулийн сургалтын албаар дамжуулан, ШУТИС-ийн Кредит дүйцүүлэх комисст санал оруулна.
  • 3.2 Давхар мэргэжил эзэмшихээр хүсэлт гаргасан оюутан болоод хоёр дахь мэргэжлээ эзэмших гэж байгаа элсэгч нь сонгосон мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэшүүлэх хичээлүүдийг заавал үзэж судална.
  • 3.3 "Бакалаврын сургалтын дипломын төсөл, ажил хамгаалах журам"-д заасны дагуу давхар мэргэжил эзэмшсэн оюутнуудын төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдах болно.
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.217

Онлайнд 39 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +