ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Технологи дамжуулалт, патентын төв

  Хууль, эрх зүйн орчин

  Патентууд

  Төвүүд

  http://www.technology.edu.mn/beta/index.php

МАНАЙ ШИНИЙГ САНААЧЛАГЧИД

          Ертөнцийн юмс үзэгдэл, хөдлөл хөгжлийн зүй тогтлыг шинжин тогтоох, эд баялгийг бүтээн цогцлоох арга ухаан, эв дүйг сэдэн хэрэгжүүлэх гэдэг ухаант хүмүүний нэн их наран мэт буянт үйлс билээ.

Манай их сэтгэгч Дулдуйтын Данзанравжаа хутагт, хойч үеийн ухаант сэхээтнүүддээ хандан аливаа судлах, шинжлэх их бүтээлч ажлыг бүрдүүлэхдээ дараахь дараалал тогтоон айлдсаныг энд сийрүүлбэл:

Анханд нь болгоомжлон бод!

Дунд нь шинжлэн онь!

Эцэст нь зохилдуулан тавь!

Энэ гурав нийлбээс төгөлдөр болно" гэсэн байдаг.

Нэгэнт манай эрдэмтэн багш нар шинийг сэдэгч эрдэмт мэргэдийн сурган хүмүүжүүлэгч нар учир оюуны их баялгийг бүтээгчид юм.

Бидний амьдарч буй энэхүү зуун нь оюун ухааныг дээдлэн биширч хүн төрөлхтөний ухаарлын эриний эхлэлийг тавигч гэж дэлхийн эрдэмтэн судлаачид нэгэн айзмаар батлан дуугарч байгаа билээ. Шинийг сэдэн бүтээгч, санаачлан туурвигчдын оюун ухааныг эрхэмлэн дээдлэх нь өнөө үеийн нэн их соёл болон дэлгэрч, хөгжин цэцэглэх нь даяарчлалын энэ их эрин зуунд тов тодорхой ашиглагдаж байна.

Дэлхий Оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал /1973-1997/ асан эрдэмтэн Арпад Богшийн "Хүний суу билэг бол урлах, шинийг зохион бүтээх аливаа үйлсийн эх ундарга болно. Иймээс урлаг, шинэ бүтээл бүрийг чандлан хамгаалах явдал улс орны үүрэг даруй мөн" гэж тодорхойлсон суут үгийг дэлхийн 23 хэлээр бичиж, дэлхийд түгээн цацсаны дотор Монгол хэлээр бичсэн нь бий.

Манай эрдэмтэн судлаачдын туурьвисан бүтээлийн чанар чансаа, ач холбогдол нь жилээс жилд чанаржин сайжирч дэлхийн хэмжээнд яригдах эрдэмтэдтэй болсноороо өнөөдөр бид бахархаж байна.

Бид оюун ухаанаа дайчлан нэгтгэж ухамсартай шаргуу ажиллабаас үндэсний үйлдвэрлэлээ бага хугацаанд сэргээн босгох, шинээр байгуулах эх орны түүхий эд баялгийг ашиглан дэлхийн болон өөрийн орны зах зээлийн шаардлагад нийцүүлэн шинэ шинэ технологийг буй болгож ард түмнийхээ өдөр тутмын амьдралыг юуны өмнө өөд татан цаашид улс орныхоо хөгжил цэцэглэлтийг улам эрчимжүүлэхэд хүч чадлаа зориулж байна.

Манай эрдэмтдийн туурвин гаргасан бүтээлүүдийг эмхлэн цэгцэлж үзвээс шинэ бүтээл 90, ашигтай загвар 92, зохиогчийн эрх авсан бүтээл 74, бүтээгдэхүүний загварын патент авсан бүтээл 20, лицензийн гэрээ 2 хийгдсэн зэргийг багцалж үзвээс бүрэн бус тоогоор 278 бүтээлд эрхийн хамгаалалт хийгдсэн байна. Мөн ОХУ, Герман зэрэг улсуудад оюуны өмчөө баталгаажуулж, эрхийн хамгаалалт хийлгэсэн бөгөөд манай багш профессоруудын хамгийн анхны эрхийн хамгаалалт хийлгэсэн бүтээл нь  1969 оны 12 дугаар сарын 30-нд 421 дугаарын оновчтой саналын гэрчилгээг "Нүүрсний шигшүүр" бүтээлээр авсан байна.

Дээрх бүтээлүүдийг:

  • 1. ШУТИС-ийн багш, профессоруудын эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээлийн патентууд /хавсралт 1/,
  • 2. ШУТИС-ийн багш, профессоруудын эрхийн хамгаалалт хийгдсэн ашигтай загварууд /хавсралт 2/,
  • 3. ШУТИС-ийн багш, профессоруудын эрхийн хамгаалалт хийгдсэн зохиогчийн эрхийн бүтээлүүд /хавсралт 3/,
  • 4. ШУТИС-ийн багш, профессоруудын эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээгдэхүүний загварын патентууд /хавсралт 4/-аар тус тус үзүүлэв.

Багш нарынхаа бүтээлийг нарийвчлан авч үзвээс нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс эхлэн бүхэл бүтэн үйлдвэр цех байгуулах хүртэлх урт замыг туулж өндөр хэмжээнд хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд олон байх бөгөөд эцсийн эцэст патентууд нь шинэ технологи, аж үйлдвэрийн салбар бий болох үйл явцыг түлхэн урагшлуулах хүчтэй арга зэвсэг болдог.

ШУТИС - 50 жил
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.95

Онлайнд 36 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +