ШУТИС-ийн Эрдмийн Зөвлөлийн 2007 оны 05 сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭЛЕКТРОН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ Боловсролын тухай хуульд хөгжлийн шинэ нөхцөл байдлыг харгалзан боловсролын зорилгыг иргэдийнхээ бие даан сурч, амьдрах чадвартай болгоход нь үйлчлэх чиглэлээр шинэчлэн тодорхойлсон билээ. Боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас төдийлөн шалтгаалахгүйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр ашигтайгаар хангах тогтолцоо бий болгох нь чухал байна. Гадаад нөхцөл байдал: Дэлхий нийтэд сургалтын технологийг шинэчлэн хөгжүүлэх гол чиглэл нь электрон сургалт болсон. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад электрон сургалт ба онлайн сургалт бүрэн хэрэгжиж эхэлсэн. Сургалтанд техник ба програмчлалын технологийн шинэ ололтуудыг хэрэглэх болсон. Дотоод нөхцөл байдал: Монгол Улсыг Засгийн Газар, БСШУЯ-ны “Цахим Монгол”, ”Цахим засаглал” ба ”Цахим боловсрол” хөтөлбөрүүд Монгол Улсын Мэдээлэл Харилцаа Технологийн Газрын “Бүх нийтийг компьютержүүлэх” хөтөлбөр Монгол Улсын Мэдээлэл Харилцаа Технологийн Газрын “Орон нутгийн өгөгдлийн сүлжээ” буюу айл өрх бүрийг интернэтэд холбох зэрэг хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлсэн. ШУТИС-ийн тухайд: Сургуулийн хөгжлийн мастер төлөвлөгөөнд “Сургалтын чанартай үйлчилгээ үзүүлэх бүх үйл ажиллагаанд мэдээллийн технологийг өргөн ашиглах” гэсэн зорилт тусгагдсан. Сургуулийн дотоод үйл ажиллагааны мэдээллийн сан бүрдэж, Удирдлагын Мэдээллийн Систем ашиглалтанд орсон. Сургуулийн нийт компьютер бүрэн Интернэтийн сүлжээнд холбогдсон. Инженерийн тооцоо, технологийн боловсруулалтанд гадаад, дотоодын программ хангамжууд ашиглах болсон. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО Энэхүү хөтөлбөрийн зорилго нь сургалт, судалгааны ажилд чанарын ахиц гаргаж, Нээлттэй Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль болон хөгжихөд оршино. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ Электрон сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА Энэхүү хөтөлбөрийг 2007-2010 онуудад дараах үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шат 2007/08 оны хичээлийн жил Дунд үе шат 2008/09 оны хичээлийн жил Төгсгөлийн үе шат 2009/10 оны хичээлийн жил Нэг. ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Электрон сургалтыг (е-Сургалт) стратегийн удирдлага, төлөвлөлтөөр хангах, бодлогын хэрэгжилтийг зохицуулах, хянах, үнэлэх үүргийг Ректорын зөвлөл хүлээх 1.2.е-Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ба хөгжүүлэх бодлого, зорилт, холбогдох дүрэм журам, шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах 1.3.е-Сургалтын хөтөлбөрийг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар, Мэдээллийн Технологийн Төв, бүрэлдэхүүн сургууль, профессорын багууд хэрэгжүүлэх 1.4.е-Сургалтын үйл ажиллагааг Сургалтын проректор удирдлагаар хангаж ажиллах 1.5.е-Сургалтын нэгдсэн хуанли, сургалтын ажлын графикийг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар боловсруулж, Сургалтын Проректор хянаж баталгаажуулах 1.6.е-Сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, удирдлагыг мэдээллээр хангах үйл ажиллагааг Сургалтын Бодлого Зохицуулалтын Газар гүйцэтгэх 1.7.е-Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай программ хангамжийг боловсруулах, хөгжүүлэх, сүлжээ, техник ба програм хангамжийн найдвартай ажиллагааг Мэдээллийн Технологийн Төв хангаж ажиллах 1.8.е-Сургалт зохион байгуулагдан явагдах электрон хичээлүүдийг харъяалах профессорын багууд хариуцан бэлтгэх Хоёр. ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дор дурьдсан эх үүсвэрийг ашиглана.
.................................ШУТИС-ийн төвлөрсөн ба бүрэлдэхүүн сургуулийн төсөв .................................Олон улсын байгууллага, хандивлагч орны буцалтгүй тусламж ..................................ШУТИС-ийн гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төвүүдтэй хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хандив, тусламж ШУТИС-ийн төгсөгчдийн хандив, тусламж ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭХ ҮР ДҮН Шинэ зууны боловсролын нэг гол онцлог шинж болсон нээлттэй сургалт ба ШУТИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний уламжлалт сургалтанд тулгуурлан хэрэгжүүлж, хөгжүүлэх энэхүү хөтөлбөрийн хүрэх үр дүнг : .................................Электрон Сургалтыг ШУТИС-ийн сургалтын нэг үндсэн хэлбэр болгосноор, сургалтын технологийг орчин үеийн дэвшилтэт технологид суурилан хөгжүүлэх .................................Оюутанд нэгж хугацаанд өгөх мэдээллийг нэмэгдүүлснээр, чадварлаг, бүтээлч сэтгэлгээ бүхий боловсон хүчин бэлтгэн гаргах .................................Профессор багш нарын оюуны хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг дээшлүүлэх болно гэж тодорхойлж байна.
|



