ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Захиргааны зөвлөлгөөний журам

     Ректорын 2006 оны 11-р сарын 27-ны  
         289 тоот тушаалын 4-р хавсралт


ЗАХИРГААНЫ ЗӨВЛӨЛГӨӨНИЙ АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг vндэслэл

 1. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Захиргааны зөвлөлгөөн нь тус их сургуулийн захиргааны шуурхай удирдлагыг хэрэгжvvлэх зорилготой.

 2. Захиргааны зөвлөлгөөний зорилт нь хамтын удирдлагын зарчим, шуурхай байдлыг хангахад оршино.

 3. Захиргааны зөвлөлгөөний бvрэлдэхvvнд ректор, проректор, газрын дарга нар багтана.

4. Захиргааны зөвлөлгөөний хурлыг Ректор, тvvний эзгvйд тvр орлон ажиллаж байгаа проректор даргална.

5. Хурлаас хурлын тэмдэглэл гаргана.

Хоёр. Захиргааны зөвлөлгөөний ажиллах чиг vvрэг

 6. Захиргааны зөвлөлгөөн дараахь чиг vvрэгтэй ажиллана.
1) Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн хурлаас гаргасан  шийдвэрийг хэрэгжvvлэх ажлыг захиргааны албадын хэмжээнд зохион байгуулах;
2) Профессорын албан тушаалд ажиллуулах хvмvvсийг сонгон шалгаруулах, ажлыг дvгнэх;
3) Их сургуулийн бvтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох, өөрчлөх талаар судалгаа хийж, Эрдмийн зөвлөлийн саналыг авч Ректорын зөвлөлд оруулах;
4) Төрийн одон медаль, гавъяат цол, Яамны болон бусад шагнал урамшилд нэр дэвшvvлэх;
5) Захиргааны ажилтнуудаас Ректорын нэрэмжит болон Эрдмийн зөвлөлийн шагналд нэр дэвшvvлэх;
6) Төсөв хөрөнгийн зарцуулалт, хуваарилалт, өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалтын талаар Ректорын зөвлөлд оруулах санал дvгнэлт гаргах;
7) ШУТИС-ийн дотоодын сангийн хөрөнгөөр гvйцэтгэх эрдэм шинжилгээний төсөл шалгаруулах;
8) ШУТИС-ийн зардлаар гадаадад томилолтоор төлөөлөгч явуулах;
9) ШУТИС-ийн захиргааны ажлын төлөвлөгөө батлах, төлөвлөгөөний биелэлт, явц гvйцэтгэлийн мэдээлэлтэй танилцах;
10) Газар, төвийн дарга, эрхлэгч, бvрэлдэхvvн сургуулийн захирлуудын тайланг хэлэлцэх, vнэлэлт дvгнэлт өгөх;
11) ШУТИС-ийн захиргааны ажилтнуудаас гаргасан сахилгын зөрчлийн талаар болон бvрэлдэхvvн сургуулийн захиргааны шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэх;
12) Ректорын зөвлөлөөс олгосон бусад эрх;
7. Захиргааны зөвлөлгөөнөөс гаргасан шийдвэр, шуурхай даалгаврыг бvрэлдэхvvн сургууль, газар, төв бусад нэгжvvд, тэдгээрийн албан тушаалтан биелvvлж хариу мэдэгдэж байх vvрэгтэй.






































ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.91

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +